Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

АНУ-ын шар буурцгийн тэжээл гахайн өсөлт, ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй

4

Кембрижийн их сургуулийн судалгаа: Мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээ бэлчээрийн нүүрстөрөгчийн үр ашгийг бууруулж болзошгүй

11

СЭЛЭНГЭ: Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, гурилын үнэ өсжээ

4

Дэлхийн үр тарианы үнэ өсөх хандлагатай байна

4

ХОВД: Төл бойжилт 98.8 хувьд хүрчээ

8

Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж хэвшээрэй

9

ХОВД: Нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

7

БАЯН-ӨЛГИЙ: Ногоон тэжээлийн тариалалт 80 хувьтай байна

64

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

8

ДЭМБ: Эрүүл хооллолтын зөвлөмж
ах

118

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

114

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

80

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

64

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

47

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

23

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

23

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

21

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

20

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

18

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна
ах

Монгол орны хүнсний хангамжид малчин эмэгтэйчүүдийн оролцоо их болохыг тэмдэглэв

Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилийн нээлт Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг туршлагыг өвлүүлэх үйлсэд тодорхой үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилгыг агуулж байв.

Тиймд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үгэндээ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилд хэд хэдэн чиглэлд бодитой ахиц гаргахыг зорьж буй. Тухайлбал, юуны түрүүнд эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, зээл, даатгал, хадгаламж зэрэг санхүү, эдийн засгийн боломжийг сайжруулах. Гуравдугаарт, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг багасаж, бүтээмжийг өсгөх. Дөрөвдүгээрт, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг нэг зорилгод уялдуулж, бодит үр дүн гарахуйц төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх. Тавдугаарт, тэдний нийгмийн баталгааг хангах, үр хүүхдээ өсгөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг илүүтэй бүрдүүлэх шаардлагатайг онцлов. Түүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмын үеэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрөөр эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл, хоршоо, жижиг дунд бизнесийг дэмжих, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, олон улсын түншлэлээ тэлэх зэрэг гарц нээгдсэнийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо мөн үеэр хэлэхдээ монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болсон малчин эмэгтэйчүүдийн нуруун дээр хүнс үйлдвэрлэл, мал сүргийг хариулах, байгалийн нөөцийг хамгаалах, уламжлалт мэдлэгийг хадгалах, гэр орны ахуй амьдралыг өргөж явах зэрэг маш олон үүрэг явдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй фермерүүдийг дэмжих нь зөвхөн тэгш эрхийн тухай асуудал биш хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэсвэрлэх чадвар, бэлчээрийн тогтвортой менежмент, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн эх үндэс нь эмэгтэйчүүд хэмээн тодотголоо.

Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Ш.Цэрэндэжид 1994 оноос хойш буюу 30-аад жил мал маллажээ. Түүний хувьд тооны олонд бус чанарт анхаарч, сүргийн тоог 500-гаас нэг их цөөрүүлэхгүй, бас нэмэхгүй байх нь зохистой. Ингэснээр ажлын ачааллын зохистой харьцаа хангаж, тухайн малчны эрүүл мэнд, ахуй амьдралдаа зарцуулах цаг гарна гэж тэрбээр үзэж байна. Тэднийх хонь ямаа голдуу 500-гаад толгой малтай. Зун, намрын улиралд сааль сүүгээ боловсруулж, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ ойр тойрны иргэдэд худалдан борлуулдаг. Ямааны сүүг 5000, ааруулаа 20 мянган төгрөгөөр борлуулдаг. Хавартаа ноолуураа зарж, өрхийн санхүүгийн гол орлогоо болгодог байна. Тэрбээр тариаланч, малчин эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, бодлогоор дэмжих тухайд яригдаж байгаад баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

2021 оны байдлаар дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний 41 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, эрэгтэй ажиллагсдын харьцаатай бараг тэнцэж ирсэн байна. Манай улсын хувьд тус салбарт 689 мянган хүн ажиллаж байгаагийн 48 хувь нь эмэгтэйчүүд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ дурдав.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол орны хүнсний хангамжид малчин эмэгтэйчүүдийн оролцоо их болохыг тэмдэглэв
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх