
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан, Халхгол сумдын нийт нутгаар, “Цагаан зуд”, Цагаан-Овоо, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутгаар “Цагаанаар зудархуу” нөхцөлтэй байна.
Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Чулуунхороот сумдад 445,5 тн өвс, 14 суманд 45 тн эрдэс тэжээл, 166 тн хивэг олгох ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ХХААГ
