Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Ч.Даваабаяр Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо-ны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзлаа

19

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

10

Беларусийн “Камволь” үйлдвэр Монголын ноолуур, нэхмэлийн салбарын компаниудтай хамтран ажиллана

12

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

10

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

3

Т.Баттүвшин: “Хүнс Комплекс” ХХК ХБНГУ-ын Poly-clip System GmbH & Co. болон Eberhardt GmbH компаниудтай санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо

9

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа

11

Ч.Даваабаяр: Айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Беларусь улсын алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмын үйлдвэртэй танилцлаа

4

Ч.Даваабаяр: Монгол, Финландын хамтарсан бизнес форумын үеэр элснээс дулаан, цахилгаан эрчим хүч гарган авах шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол-Финланд улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх нь чухал
ах

105

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

56

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

39

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

31

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

24

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

23

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

19

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

19

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

17

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
ах

Сахарын зохистой хэрэглээ

ЭМЯ-ны Эрүүл мэндийн дэмжих сан, УНТЭ-ийн НЭМА хамтран зөв зохистой хооллолт, зөв амьдралын хэмнэлийн талаар цуврал зөвлөгөөг хүргэж байна.

Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой байдаг. Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Сахарын нөлөө

Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалгаж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм. Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодод ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг.

Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сахар нь бие махбодод дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.

Иймд та бүхэн үр хүүхдэдээ бэлэг сонгохдоо ЧИХЭР сонгохоос татгалзаж, сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, гаазтай ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солихыг зөвлөж байна. Мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй. Хүүхдийн бэлгэд амттан сонгохын оронд хүүхдээ хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, ном сонгох нь зүйтэй.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сахарын зохистой хэрэглээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх