

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлоыг зөвлөх Ч.Даваабаяр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Баян-Өлгийчүүд өвлийг өнтэй давж, олсон ололт, амжилтаа улам бататгах дүүрэн итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж, илүү гарсныг хөрш зэргэлдээ улс руу гаргадаг байсан үе бий.
Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэргийн дүнд газар тариалангийн салбар эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна.
