
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нар уулзлаа.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Нямсүрэн, Монгол дахь Койка байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ болон Копиа Монгол төвийн захирал У Мён Гюү бусад албаныхан хамтран оролцлоо.
Уулзалтын үеэр талууд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт боломжийн талаар санал солилцов.

