
Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батцэцэг болон Налайх дүүргийн хүнс үйлдвэрлэгчид оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулга хийж, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх боломж, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Налайх дүүргийн салбар зөвлөлийг байгуулж, тус зөвлөлийн тэргүүнээр “Хаус гарден” ХХК-ийн захирал О.Уранчимэгийг сонголоо.


[6913]c8bet Login PH – Legit Online Slots at GCash Payout,Mag-c8bet login ph na para sa legit online slots gcash. I-download ang c8bet app download at maranasan ang pinakamabilis na payout casino. Sali na! visit: c8bet