
Багахангай дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батцэцэг болон Багахангай дүүргийн хүнс үйлдвэрлэгчид оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулга хийж, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх боломж, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Багахангай дүүргийн салбар зөвлөлийг байгуулж, тус зөвлөлийн тэргүүнээр “Багахангай Од Арвижих” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтүвшинг сонголоо.

