
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна.

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар бизнес аяллаа эхлүүлж, үйл ажиллагааны чиглэл болон хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж, оролцогчдод бизнес аяллын хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулсан байна.
Айлчлалын бизнес төлөөлөгчдийн багт монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 90 гаруй баялаг бүтээгч туршлага судалж байгаа юм.







