Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

10

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

10

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

7

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

9

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

23

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

20

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

18

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

19

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав
ах

40

COP17 ба Хүнсний хувьсгал

26

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

26

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

24

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

23

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

21

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

20

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав

19

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

19

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

18

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

18

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна
ах

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сум нь аймгийн газар тариалангийн гол бүс нутаг юм. Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид нар Төвшрүүлэх, Хотонт суманд энэ сарын 6-ны ажиллаж, хаврын тариалалтын ажилтай танилцлаа.

“Бага хангай” ХХК нь Төвшрүүлэх суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 5 дугаар сарын 1-нээс үрлэгээний ажилдаа оржээ. Тус компани нийт 2000 гаруй га эргэлтийн талбайтай бөгөөд энэ хавар 1200 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 1100 га-д улаан буудай, 30 га-д овъёос, 70 га-д халтар арвай тариалж, га-гаас 15-20 центнер ургац авах зорилт тавьжээ.

Тус компани уламжлалт зурвасласан тариалалтын аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь хөрсний элэгдэл, гэмтлээс хамгаалдаг байна. Мөн үржил шим нь муудсан хэсэг талбайд эрдэс болон био бордоо ашиглан хөрсний үржил шимийг тогтворжуулжээ.

Хаврын тариалалтын үрлэгээний ажилдаа 440 морины хүчин чадалтай автомат хийн үрлэгч техникийг ашигласнаар өдөрт 100 га талбайд ажиллах боломж бүрдэж, цаг хугацаа болон шатахууны зардлыг хэмнэж чаджээ. Тус компани үрлэгээний ажлаа арав гаруй хоногт багтаан дуусгахаар ажиллаж байна.

“Бага хангай” ХХК нь 1992 онд байгуулагдсан, улсын дөрвөн удаагийн аварга тариаланч хамт олон юм. Өнөөдөр тус компанийн талбайд арваад хүн ажиллаж байна. Өнгөрсөн зунаас ажилчдынхаа халуун, хүйтэн устай орон сууцыг барьж эхэлсэн бөгөөд цахилгаан, дулааны хэрэгцээг 15 кВт-ын нарны эрчим хүчээр шийджээ. Сумын төвөөс үтрэм хүртэл 20 гаруй км зайтай, цахилгааны шугам татахад 1.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байсан тул илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг ийнхүү сонгосон байна.

Аймгийн удирдлагууд газар тариалангийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжин ажиллаж, орон нутагтаа гурил, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Архангай аймаг газар тариалангийн 25 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд энэ онд нийт 18.5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх