
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтын үеэр Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, БНХАУ-ын “Шош шаргал буудай” ХХК-ийн менежер Б.Бүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Булган аймагт эрдэнэшишийн тариалалтыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, 32 төрлийн сортын үрийг сонгон турших, нутагшуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцов.
Мөн уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үрийн дэмжлэг, усалгааны систем, уусдаг хөрсний хучлага зэрэг хөрөнгө оруулалт, техник технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Булган аймгийн газар тариалангийн салбарт шинэ төрлийн таримлыг нутагшуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, улмаар тариаланчдын орлогыг өсгөхөд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

[4120]777 Login & Muat Turun App | Slot Online Deposit Touch n Go,Sertai 777 untuk nikmati bonus welcome casino malaysia. Mudah download app 777 dan belajar cara main baccarat online sekarang. Daftar akaun anda hari ini! visit: 777
The UX here feels spot-on; the focus on localized ease-of-use is key. Good design means minimal friction, which is what a seamless platform like 55577 স্লট delivers. Smart architecture wins every time.