Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

12

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

7

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

14

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

15

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

14

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

15

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

16

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

92

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар Ерөнхийлөгч, хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийлэв.

Цаашид мал сүргээ өсгөх, эмчлэх, түүхий эдийг нь боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх таатай нөхцөл, боломж бүрдсэнийг тодотгов.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан. Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

Төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 85 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл кластераар хөгжих суурь тавигдлаа.

Мөн агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж бүрдүүллээ.

Тухайлбал үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай боллоо.

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.

Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх, хөдөлмөрийн таатай, үр өгөөжтэй зохицуулалт бий болгоход анхаарч байна.

Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор тариалангийн зориулалттай боловч ашиглалтгүй, атаршсан газрыг түшиглэн 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байгаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан цаашид тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг улам нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.

Дээрх салбар нь:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувь,
  • Экспортын орлогын 5 хувь,
  • Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Л.Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Б.Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
222bet
2026-09-11 08:20

[1249]222bet লগইন এবং অ্যাপ ডাউনলোড – বিকাশ ক্যাসিনো ডিপোজিট,222bet লগইন করুন এবং অনলাইন স্লট গেম নিয়ম জেনে জিতে নিন আকর্ষণীয় পুরস্কার। বিকাশ দিয়ে ক্যাসিনো ডিপোজিট করে আজই গেম খেলা শুরু করুন। visit: 222bet

ssg77
2026-06-21 18:03

The focus on boosting industrial capacity and export markets is crucial. Economic diversification requires robust digital infrastructure. Whether it’s agricultural supply chains or alternative revenue streams like ssg77 online casino, leveraging technology to connect local production to global markets is the key to sustained growth.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх