
Сэлэнгэ аймгийн төвийн хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж буй гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн 6 дугаар сарын 29-ний өдрийн ажиглалтын дүнгээр өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад зарим бүтээгдэхүүний үнэ буурч, гурилын үнэ нэмэгдсэн байна.
Тодруулбал, нэг литр сүүний үнэ 2500-2000 төгрөг болж буурсан нь хамгийн их өөрчлөлттэй үзүүлэлт болжээ. Мөн ямааны мах нэг килограмм нь 20000-19000 төгрөг, хонины мах 23000-22000 төгрөг болж тус тус буурсан байна.
Харин “Алтан тариа” үйлдвэрийн нэгдүгээр гурилын үнэ нэг килограмм нь 2900-2950 төгрөг болж өсжээ.
Үүний зэрэгцээ үхрийн мах, цагаан будаа, элсэн чихэр, АИ-80, АИ-92 авто бензин болон дизель түлш зэрэг нийт зургаан нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн түвшинд тогтвортой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
