Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ГОВЬ-АЛТАЙ: Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна

5

ДОРНОГОВЬ: Цэвэршүүлсэн ус түгээх төвтэй боллоо

5

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

5

УВС: Энэ жил аймгийн хэмжээнд 2.6 сая мал өвөлжүүлнэ

5

ӨВӨРХАНГАЙ: Төсөлд хамрагдсан өрхүүд 1.5 тонн ургац хураан авч байна

39

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

14

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

45

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

10

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ

12

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна
ах

45

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

40

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

39

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

31

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

28

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

27

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

18

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

18

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

18

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone

14

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

13

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

12

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна
ах

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

Орхон аймагт энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалт сайн, газар тариалангийн ургацын төлөв эерэг байна. Урьдчилсан балансаар 3753 га талбайгаас 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногоог орон нутгийн зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоол, Орхон аймгийн Засаг даргын баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай” төлөвлөгөөний хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өвөлжилтийн бэлтгэл болон ургацын төлөв байдлыг тодорхойлох ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Ус цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран Баян-Өндөр сумын Эрдэнэ, Баянцагаан, Говил, Зэст баг болон Жаргалант сумын Дулааны энгэр, Тасаг, Хойд булаг, Шувуут зэрэг нутгийн нийт 4000 га бэлчээрийн талбайд ургац, даацын судалгаа хийжээ.

Судалгаагаар энэ жилийн бэлчээрийн ургамлын дундаж өндөр 12-15 см байгаа бөгөөд ургалтын байдал сайн гэж үнэлсэн байна. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар болон Орхон аймаг дахь Улсын нөөцийн холбогдох мэргэжилтнүүд хамтран энэ оны ургацын урьдчилсан балансыг гаргажээ. Урьдчилсан балансаар 3753 га талбайгаас 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна. Үүнээс 3643 га талбайн улаанбуудайгаас 9472 тонн ургац авах тооцоо гарчээ.

Түүнчлэн,

  • 193 га талбайгаас 1808 тонн төмс,
  • 409 га талбайгаас 5085 тонн хүнсний ногоо,
  • 310 га талбайгаас 465 тонн малын тэжээлийн ургамал,
  • 910 га талбайгаас 410 тонн тосны ургамал хураан авахаар урьдчилан тооцоолжээ.

Урьдчилсан тооцоог нэгж талбайд шилжүүлбэл үр тарианы дундаж ургац гектар тутамд 2.61 тонн, үүнээс улаанбуудайн ургац 2.60 тонн орчим байхаар байна. Харин төмсний ургац гектар тутамд 9.37 тонн, хүнсний ногоо 12.43 тонн орчим байх төлөвтэй байна.

Одоогоор эрт ургацын төмс, хүнсний ногооны хураалт эхэлж, шинэ ургацын бүтээгдэхүүнийг орон нутгийн зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Бэлчээрийн ургац, даацын судалгаа нь мал сүргийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг төлөвлөх, тухайн бүс нутгийн бэлчээрийн нөөц, ашиглалтыг тооцоход чухал үзүүлэлт болдог талаар албаныхан онцоллоо.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх