
Алтанширээ сумын ЗДТГ-аас иргэдийн ундны усны хэрэгцээг хангахын тулд цэвэршүүлсэн усны төвийг байгуулж энэ сарын 13-нд ашиглалтад орууллаа. Энэхүү бүтээн байгуулалтыг аймгийн 129.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баялаг говь” ХХК барьж ашиглалтад оруулсан байна.
Тус төв нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах бүрэн автомат ухаалаг системтэй бөгөөд хэрэглэгчид ухаалаг худгийн картаа цэнэглэж усыг одоогийн байгаа үнээр худалдан авах боломжтой.Говийн ундны ус хатуулаг ихтэй байдаг. Тиймээс цэвэршүүлсэн усны төвтэй болсноор сумын нийт хүн ам 24 цагийн турш 99 хувь цэвэршүүлсэн усыг хэрэглэх боломж бүрдэж, баллонтой ус тээвэрлэдэг байдлыг халж, цэвэр усыг ойроос хямд, хүртээмжтэй хэрэглэх нөхцөл бүрджээ. Алтанширээ сум 1300 гаруй хүнтэй бөгөөд аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 гаруй км-ийн зайд оршдог.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

I’ve been playing here for a while now and the payouts are surprisingly fast. Definitely one of the most reliable sites I’ve found lately. Check out phokbetnet for a great experience.
Such a fun atmosphere and the rewards are actually attainable. It is my go-to spot for some weekend excitement. Love phjoy8ph
Everything about this place feels welcoming. The promos are genuine and not just bait. I’m really enjoying my time at idpitaslot.