Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

15

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

16

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

13

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

13

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

24

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

21

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

20

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

21

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав
ах

24

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

21

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

21

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

20

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав

16

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

15

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

13

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

13

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаатай ярилцлаа. Тэрбээр хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

-Танай айраг чимчигнэсэн, илүү сайхан амттай, яалт ч үгүй “Монгол Улсын брэнд айраг” юм. Айраг сайхан исгэхийн нууц нь юу вэ?

– Ээж, аав маань хусран үнээнийхээ сүүгээр анхны айргаа исгэчихдэг байсан. Гүүгээ барихаас өмнө ундаагаа исгэчихсэн байдаг.

Бас намар нь айргаа эсгийнд шингээж, сүүдэр газар хатаагаад борвинд хадгалж байгаад зун нь хөрөнгөнийхөө хөхүүрэнд хийж шинэ саамаа бүлдэг байлаа. Энэ аргуудыг өвлөж аваад айргаа исгэж байна.

Хөхүүрэнд исгээд модон бүлүүрээр бүлсэн айраг хүний биед эм дээ. Маш сайн бүлэх хэрэгтэй. Өдөр хамгийн багадаа таван мянга бүлж байж, айраг сайхан иснэ.

Айраг гэдэг чинь их эмзэг ундаа юм шүү дээ. Зарим үед исэхгүй “гөлийчихнө”. Таарахгүй өдөр гаргачихвал “дургүйцнэ”. Тэгэхээр нь булгийнхаа хүйтэн усаар засал хийдэг. Сайхан хувцаслаж очоод “Рашаанаа өгөөч ээ, айргаа засах гэсэн юм” гуйж аваад хөхүүрэндээ хийгээд бүлчихдэг. Нялх айргийг нартай үед исгэнэ. Гантай жил, эсвэл бороо ус ихтэй үед айраг сайн исдэггүй.

Тухайн нутаг орныхоо ургамал ногооноос бас хамаарч байна уу?

– Ургамал их нөлөөлнө. Сайхан ургамалтай газрын айраг хатуурахгүй. Ер нь айрагны амт жил жилд өөр байдаг. Энэ жил манай сум гантай, ногоо оройтож ургалаа. Тэгэхээр жинхэнэ сайн ургамлууд нь ургаж амждаггүй юм байна. Ийм үед айраг үдээс өмнө сайхан байж байгаад өдөр тийшээ хатуурах гээд байдаг талтай.

ЮНЕСКО-д Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг бүртгүүлэхэд таны үүрэг, оролцоо маш их байсан. Айргийг та ямар аргаар түгээн дэлгэрүүлж байсан бэ?

-Эгч нь Улаанбаатар хотод 20 гаруй жил айрагны гэр барьсан. Хуучнаар Урт цагааны гудамж, 100 айл, Өргөө кино театр орчимд олон жил монгол гэр барьж, хөхүүрийн айргаар нийслэлийн иргэддээ үйлчилж ирсэн. Мөн бүх л үзэсгэлэн худалдаа, соёлын өвийн наадмуудад оролцож, айргаа түгээж, айраг исгэх зан үйлийг танилцуулж байлаа. Гэрийн хойд болон хоёр талд зургаан хөхүүр уячихаад айргаа исгэж суух сайхан шүү дээ. Дээд тал нь 11 хөхүүртэй гарч байсан.

Хамгийн гол нь хуванцар савны хэрэглээг халж, цэвэр, эрүүл, аюулгүй айргаар ард түмэндээ үйлчилье гэж бодсон. Тэр үед хөхүүр гэдэг зүйл бараг мартагдаж, малчид ихэнх нь цэнхэр саванд айргаа исгэдэг байсныг таслан зогсоор зорилготой байлаа.

Цэнхэр савны химийн бодис айрганд илүү шингэж, хүний эрүүл мэндэд хор учруулж байдаг. Айрганд ганц зохицох сав хөхүүр л байгаа юм. Сүүлийн дөрвөн жил айрагны гэр барьж чадсангүй. Хүүхдүүд ажил төрөлтэй, завгүй, би өвгөнтэйгээ хоёулхнаа байгаа болохоор олон түмэндээ айргаар үйлчилж чадахгүй байна. Хүмүүс асууж сураглаж л байдаг.

Гэр барьж байхдаа ширээ бүр дээр уламжлалт тоглоом, наадгай тавидаг, Санал хүсэлтийн дэвтэр ажиллуулдаг байсан маань ЮНЕСКО-д хөхүүрийн айраг, холбогдох зан үйлийг бүртгүүлэхэд их нөлөөлсөн. Энэ дэвтэрт хүмүүс дандаа л сайн сайхныг бичнэ. Тэгээд би “Та нар засах сайжруулах шаардлагатай, муу зүйл байвал бичээд өг өө. Эгч нь алдаагаа засна шүү дээ” гэж хэлдэг байлаа. ЮНЕСКО-оос хүмүүс манайд зочилж, хөхүүр урлах, айраг исгэх уламжлалтай газар дээр нь танилцаж, зураг авч байсан.

Та удмын адуучин айлын хүүхэд үү?

– Өвөө маань нэгдэл гэж байгаагүй үед маш олон адуутай байсан. 1957 онд аав өвөөгийн адууг нэгдлийн нэр дээр авч, адуучин болсон. Аав минь улсын алдарт уяач хүн байлаа.

Эгч нь бүр жаахнаасаа гүүгээ сааж, хурдан морио унаж, айргаа бүлж өссөн.

Эгч нь “Унхан” удамтай. “Унханыханы хөхүүр” гэж олон үе дамжсан их том хөхүүрүүд байдаг байсан. Одоо энэ хөхүүрийн харааг харахад л хэр том нь мэдэгдэнэ. Бүгд л өөрсдөө хөхүүрээ урладаг. Би ч аав, ээжээс сурснаараа өнөөдрийг хүртэл хөхүүрээ эсгэж, оёж ирсэн. Өөрийн гурван хүүдээ уламжлаад тэд маань бас шавь нартай болж, зааж сургаж явна. Хөхүүр чинь бас арчилгаа шаардана. Өнгөртвөл цэвэрлэж, айргаа шүүж хийх хэрэгтэй.

– Айраг хүний эрүүл мэндэд хэр ач холбогдолтой вэ?

– Монгол хүний биед тохирсон ганц ундаа гэж би боддог. Маш сайн дархлаажуулна. Энэ хавар би хонь мал төллөх үеэр ядраад багийн эмчдээ үзүүлэхэд баахан витамин бичиж өгсөн. Тэгэхээр нь “Одоо ч айраг гарлаа даа” гэж хэлээд загнуулж байсан юм. Бичүүлсэн витаминуудаа ч авч хэрэглээгүй. Айргаа уугаад л бие тэнхрээд ирсэн. Айраг уусан, айргаар шавшуулсан хүүхэд өвөл ханиад хүрдэггүй.

Яс нь бэртсэн хүн ууж болохгүй гэдэг. Бэртсэн даруйдаа уучих юм бол зүгээр. Харин бариад эдгэх үед нь уух юм бол буцаагаад задалчихдаг, их өвддөг гэж аав маань хэлдэг байв. Миний аав бариач хүн байсан.

-Айрагны чанарыг алдагдуулахгүй хадгалах ямар арга байдаг вэ. Ялангуяа, өвлийн улиралд…?

– Манайх хөхүүрэндээ хөлдөөчихдөг. Цагаан сараар хөхүүртэй нь оруулж ирж бүрэн гэсгээж байгаад сайн бүлнэ. Зарим айлууд гүзээнд хийж хадгалдаг. Төмөр саванд ч хадгалж болно.

-Хөхүүрийнхээ амыг таглах уу?

– Тэгэлгүй яахав. Дээхнэ үед хөхүүрийн амыг хялгасаар тагладаг байлаа. Хялгасаа урж угаагаад буцалгаж бөөгнүүлээд таг хийнэ. Сүүний шүүрийг хүртэл хялгасаар хийдэг байсан гэдэг.

Адуунд хаях юм байхгүй. Эгч чинь адууныхаа хомоол, тосоор малаа тэжээдэг. Айрагны гэртэй байхдаа хүмүүсийн хүсэлтээр адууны мах бас чанана. Тэгэхээр 200-300 литр тос гардаг. Тэр тосоо хайлж байгаад хомоолоо бөндөгнүүлээд бод малд өдөрт хоёрыг, бог малд талыг өгнө. Тостой хомоол идсэн мал даардаггүй учраас малаа нэмнэж үзээгүй.

– Айргаа дагаад хуруудах, дэмбээдэх гээд уламжлалт тоглоом наадгай их бий. Энэ өв соёлыг ч давхар хадгалж яваа байх?

– Эгч чинь хуруу, дэмбээний багш шүү дээ. Хуруу, дэмбээгүй газар наргиан муутай. Аравдахыг сайн мэддэггүй байсан. Өлзийтийн хоёр хүүхэд ирээд заалгасан чинь үнэхээр гоё юм билээ. Үг хэллэг, сэтгэн бодох хурд гээд их ач холбогдолтой санагдсан.

Манай нутгийнхан ихэнхдээ хоёр тал болоод талцаж хурууддаг. Энэ үед хоёр тал ноёноо сонгоно, орж гарахдаа зөвшөөрөл авна, ойчсон тал дууны дугараа барина, хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй гээд эцэг, өвгөдөөс уламжилж ирсэн сайхан соёлыг хадгалж, түгээн дэлгэрүүлж байдаг юм.

-Адууны өв соёлоос мартагдсан зүйл бий болов уу?

– Гийнгоолох соёл л их мартагдаж байна. Наадмуудад хурдан морио унаад түрүүлээд ирсэн хүүхдүүд цол, шагналаа аваад сайхан гийнгоолж чаддаггүй. Миний багад морь унасан л айлын гадуур явахдаа, уяан дээрээ дандаа гийнгоолдог байлаа. Сайхан гийнгоо сонссон адуу тайвширдаг, хийморь нь сэргэдэг. Намайг аав 16 нас хүртэл моринд дагуулж энэ бүгдийг зааж өгч байлаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
4 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
17777betapp
2026-09-16 01:53

The app version is just fantastic. It is way more convenient than the browser and the graphics are crisp. Definitely download 17777betapp now.

br850bet
2026-09-14 20:34

Best betting odds I have seen in a long time. The transparency of the site makes me feel safe. Definitely check out br850bet.

7sjilicomlogin
2026-09-13 17:44

The login process is super quick and I haven’t faced any glitches so far. Great job on the optimization! 7sjilicomlogin

phjilijili
2026-09-11 02:53

Love the layout and the way the promotions are set up. It feels like they actually care about the players. Cheers to phjilijili for the awesome experience.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх