
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хувийн хэвшлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас “Монгол Улсад сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгаа”-г жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэхүү судалгааг Увс аймгийн Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны үр үржүүлэгч тариаланчид болон Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй. Судалгаа нь “Сонгины үр→төл сонгино→хүнсний сонгино→үр” гэсэн үйлдвэрлэлийн мөчлөгийг Монгол Улсад нутагшуулах зорилготой. Энэ хүрээнд үр үржүүлэгч тариаланчдын техникийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, тариалалтын туршилтыг явуулж буй. Үүний зэрэгцээ Япон болон дэлхийн бусад орны 16 сортыг Монголын уур амьсгал, хөрсний нөхцөлд хэрхэн дасан зохицож буйг харьцуулан үнэлэх судалгааг хийж байгаа юм.
Одоогийн байдлаар, манай улсын сонгинын дотоодын тариалалт хүнсний нийт хэрэгцээний ойролцоогоор 50 хувийг хангаж байгаа аж. Харин үр болон үрсэлгээг бараг 100 хувь импортолж буй. Тиймээс Монголын уур амьсгалд тохирсон сортын үр, төл сонгины нутагшуулбал тариаланчдын орлого нэмэгдэхээс гадна хэрэглэгчид дотоодын сонгиныг боломжийн үнээр худалдан авах боломж бүрдэнэ. Цаашлаад Монголд тариалсан үр, төл сонгиныг гадны зах зээлд экспортлох, гадаадын орнуудын захиалгаар үр, үйлдвэрлэлийг явуулах зэрэг бизнесийн шинэ боломж нээгдэнэ” гэж төслийн удирдагч Окамото Дайсакү ярилаа.
Окамото Дайсакү нь Японы Хоккайдо мужид төвтэй Ургамал судлалын институт ХХК-ийн Ерөнхий захирал юм. Тэрбээр 2018 оноос хойш JICA-ийн “Өвсний үндэс” төслийн шугамаар Монгол Улсад сорт хөгжүүлэлтийн судалгааг хийж буй бөгөөд “Тэйсакү”, “Сара Сара Ред” сортыг ирээдүйтэй сортоор бүртгүүлж, Монгол Улсад нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх суурийг тавьсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

The VIP treatment here is real. I feel valued as a player and the exclusive rewards are awesome. Join phvipjili for the premium experience.
Honestly a hidden gem. The payout process is quicker than most platforms I have used before. If you are looking for reliability then 5k5k44 is the way to go.
The sheer breadth of options mentioned is interesting, but I always focus on the underlying math. For anyone digging deeper, checking out 22bet partners club first helps set a solid baseline before looking at the flashy offers.