
Орхон аймгийн хэмжээнд жилийн эцсийн тооллогоор 1128 малчин өрхийн 169.5 мянган толгой мал бүртгэгдсэн бол энэ жил 75.3 мянган эх мал төллөхөөс хагас жилийн байдлаар 72 хувь буюу 54.9 мянган эх мал төллөжээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 346.8 сая төгрөгөөр 225 тонн өвс, 154 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна. Харин малчдын түвшинд 19.1 мянган тонн байгалийн хадлан, мөн 180 малчин өрх 126 га талбайд ногоон тэжээл тариалж, 250 тонн тэжээл хураан авахаар ажиллаж байна.
Түүнчлэн тавдугаар сараас наймдугаар сар хүртэл хур тунадас ОЖД-аас 21.7 мм-ээр ахиу орсон нь бэлчээрийн нөхцөлд эерэгээр нөлөөлжээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр ес, аравдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.


Эх сурвалж: Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
