Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

12

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

7

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

13

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

15

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

13

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

14

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

16

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

92

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

28

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ намар нэг га-гаас дунджаар 16.5 центнер ургац хураан авах тооцоо гаргасан бол газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хушаат сумын “Өгөөж мандал” ХХК га-гаас 35 центнер хүртэл ургац авах зорилт тавин ажиллаж байна.

Улсын үр тарианы гол бүс нутаг Сэлэнгэ аймагт энэ онд ургацын гарц харьцангуй сайн байгаа бөгөөд урьдчилсан балансаар дээрх тооцоог гаргажээ. Харин Хушаат сумын тариаланчид ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үрийн чанар, тариалалтын технологи, ургац хураалтын дараах боловсруулалтад анхаарч байна.

Тус сумын хэмжээнд энэ онд 12 мянган га талбайд үр тариа тариалснаас 8500 га-д улаан буудай тариалжээ. Мөн 24 мянган га талбайд ногоон тэжээл тариалсан байна.

Хушаат сум газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлдгээрээ Сэлэнгэ аймагтаа онцлогтой. Тус суманд казахын цагаан толгойт үүлдрийн үхэр үржүүлж, малын тэжээлийг дотооддоо бэлтгэхийн зэрэгцээ үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг байна. Ийнхүү тариалангийн үйлдвэрлэлээс гарсан тэжээлээр эрчимжсэн мал аж ахуйг дэмжихийн зэрэгцээ малын органик бордоог тариалангийн үйлдвэрлэлд ашиглах боломж бүрддэг.

Хушаат сумын газар тариалангийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Өгөөж мандал” ХХК энэ жил ургацын гарц сайтай байгаа бөгөөд нэг га-гаас 20-33 центнер ургац хураан авах төлөвтэй байна.

Тус компани 5000 орчим га эргэлтийн талбайд тариалан эрхэлж, улаан буудайн элит үр үйлдвэрлэн тариалдаг бөгөөд ургацаа улсын стратегийн нөөцөд нийлүүлдэг туршлагатай аж ахуйн нэгж юм.

Тариалалтын технологио шинэчлэхийн зэрэгцээ ургац хураалтын дараах боловсруулалтад анхаарч, үр тарианы чийгийг бууруулах, чанарыг хадгалах зориулалттай иж бүрэн хатаах системийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэ систем нь хураалтын үеэр чийг ихтэй болсон үр тариаг богино хугацаанд хатааж, чанарын алдагдлыг бууруулан хадгалах боломжийг бүрдүүлсэн байна. Улмаар зах зээлд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл сайжирчээ.

“Өгөөж мандал” ХХК-ийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Пэрэнлэйгийн хэлснээр, энэ ес, аравдугаар сарын цаг агаар тариаланчдад таатай байвал ургацын гарцаа өмнөх амжилтаас ахиулах боломжтой байна. Тус компани 2015 онд нэг га-гаас 33 центнер ургац авч байсан бөгөөд энэ жил уг үзүүлэлтээ ахиулж, 35 центнер хүртэл ургац авах зорилт тавьжээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ган, хур тунадасны хэлбэлзэл газар тариалангийн үйлдвэрлэлд нөлөөлж байгаа ч чанартай үр сорт ашиглах, хөрс боловсруулалт болон тариалалтын технологийг зөв сонгох, ургамал хамгааллыг зохистой хэрэгжүүлэх нь ургацын гарцад чухал нөлөө үзүүлж байна.

Хушаатын тариаланчдын энэ жилийн ургацын хүлээлт, “Өгөөж мандал” ХХК-ийн тавьсан зорилт нь газар тариалангийн үйлдвэрлэлд технологийн шинэчлэл, үрийн чанар, ургац хураалтын дараах боловсруулалт хэр чухал болохыг харуулж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
legend link maya
2026-09-17 04:31

Just found this gem between classes! The HTML5 slots on legend link maya vip look insane for PH players. Fast Maya deposits and smooth gameplay make this platform a total winner for anyone seeking elite-tier entertainment right now.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх