
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаа явуулдаг “Анар орд” ХХК Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрт болцтой эрдэнэ шишийн сортыг тариалж байна.
Тус компани 2024 оноос 100 га талбайд эрдэнэшиш тариалж эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь жилийн ургацаа хурааж байна. Энэ хугацаанд орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон сорт, тариалалтын технологийг туршин сайжруулсны үр дүнд 90 хоногт боловсордог эрдэнэшиш тариалах боломж бүрджээ.
Монгол орны газар тариалангийн бүс нутагт эрдэнэшиш тариалахад ургалтын хугацаа харьцангуй урт, намрын сэрүүсэлт эрт эхэлдэг нь хүндрэлтэй байдаг. Харин эрт болцтой сорт тариалснаар ургацыг намрын хүйтрэлтээс өмнө боловсруулж, хураан авах боломж нэмэгдэж байна.
Эрдэнэшиш нь хүнс болон малын тэжээл үйлдвэрлэхэд өргөн ашигладаг түүхий эдийн нэг бөгөөд дотооддоо тариалж, тэжээл үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах нь импортын хамаарлыг бууруулах, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйг тэжээлийн үйлдвэрлэлтэй уялдуулах боломжийг нэмэгдүүлж байна.
“Анар орд” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Мөнхтамир, “Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон эрдэнэшишийн сортыг сонгон тариалж, ургацын гарц, чанарыг нэмэгдүүлэхийн тулд тариалалтын технологио жил бүр сайжруулж байна. Сэлэнгэ аймагт эрт болцтой эрдэнэшишийг үйлдвэрлэлийн нөхцөлд тариалж байгаа нь газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхийн зэрэгцээ хүнс, малын тэжээлийн дотоодын түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийг харуулж байна” гэв.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Really impressed with the loading speed and the overall vibe of the site. It makes gaming so much more enjoyable. Give bdab777 a shot if you want a reliable site.
Love the vibe here! It feels like a real community and the live dealer games are super engaging. Give swerte999live a try
I’ve tried many sites but this one stands out for its fairness and great rewards. I am really enjoying my time on br7brwin
Solid platform with a great selection of markets. The login process is seamless and secure at jokerbolalogin.
Really enjoy the VIP feel they provide. It makes the whole gaming experience much more exciting. Check out 777betvipfun
The app version is a game changer. I can play wherever I go without any lag. Great job on yesspinapk
Really loving the game variety here. It keeps things exciting and the graphics are top notch. Definitely spending my weekends on phsmjili.
Registering was so easy, I was in the game within minutes. The welcome bonuses are a great touch for new players. Get started at 567jiliregister