
Дундговь аймгийн Нутгийн зөвлөл, Залуучуудын холбоо, “Говийн шим” байгууллага болон МҮОНРТ хамтран “Дундговийн айргийн баяр-2026”-г есдүгээр сарын 18, 19-нд Мандалговь сумын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Энэ жилийн баярыг Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн уран бүтээлийг сурталчлах “Дуундаа дуртай болов оо би” дууны уралдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Баярын үеэр Дундговь нутгийн малчид, үйлдвэрлэгчид айраг, сүү, цагаан идээ, уламжлалт хүнс, гар урлалын бүтээлээ танилцуулан худалдаж байна. Үзэсгэлэн худалдаанд айраг, ааруул, өрөм, ээзгий, бяслаг, шар тос зэрэг цагаан идээг дэлгэн, уламжлалт аргаар хэрхэн боловсруулдаг болон онцлогийн талаар мэдээлэл өгч байна.
Хэрэглэгчид үйлдвэрлэгчтэй шууд харилцаж, бүтээгдэхүүнээ сонгон авахаас гадна өвлийн идэш болон ирэх жилийн цагаан сарын цагаан идээг урьдчилан захиалах боломжтой. Ингэснээр малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ тогтмол борлуулах нөхцөл бүрдэж, хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой болж байна.
Баярын үеэр дэмбээний аварга шалгаруулах тэмцээн, сумдын Нутгийн зөвлөлийн гавьяат, алдартнуудыг алдаршуулах, Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл илэрхийлэх зэрэг соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн “Дуундаа дуртай болов оо би” дууны уралдаанаар Г.Алтанхуягийн уран бүтээлийг залуу үед таниулж, хөгжмийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.

Дундговь аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй нь залуусыг үндэсний өв соёл, уламжлалт хүнс үйлдвэрлэл, малчдын хөдөлмөртэй танилцуулах, орон нутгийн соёл, аялал жуулчлал, эдийн засгийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Айргийн баяр нь айраг, цагаан идээг сурталчлахаас гадна малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбож, нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, Дундговийн онцлогт тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг таниулахад чиглэж байна. Баярын үеэр айраг, цагаан идээний уламжлалт үйлдвэрлэл, адууны соёл, нүүдлийн ахуйг танилцуулж, нутгийн өв соёлыг хойч үед өвлүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх боломж бүрдүүлж байна.
Дундговь нутгийн иргэд, зочид, аялагчдыг хүрэлцэн ирж, айраг, цагаан идээ болон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцан, малчид, үйлдвэрлэгчдээ дэмжихийг зохион байгуулагчид уриаллаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Best experience so far in the PH region. The graphics are sharp and the gameplay is fair. I am definitely sticking with phswertewin from now on.
The Gcash integration is seamless and the login is very secure. It makes managing my funds and playing so much easier. Cheers to nustaronlinegcashlogin for the great service.
Solid platform with a very professional feel. I feel safe depositing my funds here. Check out br3366bet today.
Really impressed with the customer service here. They answered my questions quickly and helped me set up my account without any stress. Solid experience with bdjb777.
Finally found a place that doesn’t lag during the big wins. The login process is quick and the support team is actually helpful. Give jb777login a try
Best betting experience I have had in a while. The odds are fair and the customer support team is actually helpful. You guys should try 888fbbet.