
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалтын явц 9.8 хувьтай байна.
Ургацын балансаар энэ онд нэг га-гаас дунджаар 16.5 центнер улаан буудай, 46.5 мянган тонн төмс, 85.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан төлөвтэй байна.
Одоогоор 11.63 га улаан буудайн талбайн 10,387 га-г ангилан хадаж, нэгж талбайгаас дунджаар 18.9 центнер ургац авч, нийт 22.193 тонн улаан буудай хураан авчээ.
Бусад үр тарианы 1.504 га талбайгаас 3.042 тонн, тэжээлийн ургамлын 429 га талбайгаас 2.675 тонн ургац хураажээ. Харин тосны ургамлын 9.907 га талбайг ангилан хадсан байна.
Төмсний хураалтыг 1.090 га талбайд хийж, нэгж талбайгаас дунджаар 150 центнер ургац авч, 16.424 тонн төмс хураан аваад байна. Хүнсний ногооны 1.541 га талбайгаас 26.371 тонн ургац хураажээ.
Ургац хураалт үргэлжилж байгаа бөгөөд тариаланчид цаг агаарын нөхцөлтэй уялдуулан ургацаа богино хугацаанд, чанарын алдагдалгүй хураан авахад анхаарч байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
