
Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ.
Монгол Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан юм.
Улсын хэмжээнд 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га-г ангилан хадаж, 85.3 мянган га-гаас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га-гаас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 79.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 17.6 мянган га-аас 54.1 мянган тонн, тосны ургамал 3.7 мянган га-аас 3.1 мянган тонн тус тус ургац хураан аваад байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га-аар буюу 45.7 хувиар, төмснийх 3.2 мянган га-аар буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га-аар буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га-аар буюу 92.9 хувиар илүү, харин тосны ургамлын ургац хураалт 5.1 мянган га-аар бага байна.
Эх сурвалж: МҮОНРТ

The game variety here is insane! I love how the slots run without any lag, making the whole experience much more immersive. Highly recommended for slot enthusiasts. Visit evoplayslot
The app version is so convenient. I can place my bets while on the move without any glitches. Love using 3winapp daily.