
Есдүгээр сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50 хувь, 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар 90 хувь байна.
Иймд тариаланчид та бүхэн:
- Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх;
- Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
- Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;
- Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;
- Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;
- Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: МҮОНРТ

The app is lightweight and doesn’t crash, which is exactly what I need. The login is seamless every time. Love using 95jiliapplogin.
Finding a reliable slot site in the Philippines has always been a hassle but this one changed my routine completely. The mobile experience is seamless and I never have to worry about weird downtime. Localized options make it feel right at home. phjili7979