Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

2

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

9

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

14

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

10

ХОВД: Эрдэнэ шиш тариалалтаар малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна

9

СҮХБААТАР: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийг шалгаруулна

15

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

14

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

16

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

13

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

12

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна
ах

103

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

47

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

35

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

34

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

27

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

27

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

23

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

22

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

19

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

19

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

19

ХОВД: Ургац хураалтын явц 79.2 хувьтай байна
ах

ДУНДГОВЬ: Ааруул, айраг үзэсгэлэн худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн байв

“Намрын өнгө” үзэсгэлэн худалдааны хоёр өдрийн хугацаанд оролцогчид 401.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 130.7 сая төгрөгөөр буюу 48.3 хувиар өсжээ.

Дундговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, борлуулалтыг дэмжих, шинэ түншлэл бий болгох зорилгоор зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаа энэ жил 22 дахь жилдээ боллоо.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Дундговь аймгийн 15 сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотоос нийт 185 иргэн, аж ахуйн нэгж оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл, сүү, цагаан идээ, газар тариалан, тарьц суулгац, гар урлал, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Өнгөрсөн онд “Намрын өнгө” үзэсгэлэн худалдаагаар 270.8 сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол энэ жил борлуулалтын орлого 401.5 сая төгрөгт хүрчээ. Харин оролцогчдын тоо 275-аас 185 болж буурсан байна.

Өмнөх үзэсгэлэн худалдааны үеэр Дундговийн тариаланчдын ургуулсан хүнсний ногоог сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх зэрэг тогтмол борлуулалтын сувгийг бий болгох чиглэлээр ажиллажээ. Энэ нь үйлдвэрлэгчдэд үзэсгэлэн худалдаанаас гадна бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар сүү, цагаан идээний бүтээгдэхүүнээс ааруул, айраг эрэлт ихтэй байв. Тухайлбал, ааруул 1 кг-ыг нь 75 мянган төгрөгөөр борлуулж, эхний өдөр дууссан бол айраг литр нь 15 мянган төгрөгийн үнэтэй байв.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр сүү, цагаан идээ, газар тариалан, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гар урлал, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр шилдэг оролцогчдыг шалгарууллаа.

Эрдэнэдалай сумын П.Гандолгор, Өндөршил сумын Ч.Хишигбаяр нар “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”, Адаацаг сумын Ж.Батсайхан “Сайхан айраг”, Сайнцагаан сумын Х.Базарчулуун, Баянжаргалан сумын “Ембүүт авдарын хишиг” хоршоо “Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн”, Дэрэн сумын “Алтан эмжээр” хоршоо “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”, Сайнцагаан сумын Б.Дамдинцэрэн “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн”, Сайнцагаан сумын “Үндрам цайр” ХХК “Шилдэг хоол үйлдвэрлэгч”-ээр тус тус шалгарлаа.

Харин Дэрэн, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газар “Шилдэг сум”-аар шалгарч, Сайнцагаан сумын Ч.Галбадрах “Шилдгийн шилдэг” буюу Засаг даргын нэрэмжит шагнал хүртэв. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баярсайхан нар гардуулан өглөө.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
5 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
misteribet77login
2026-10-20 16:20

Finally a site that doesn’t crash during the big games. The login process is quick and the support team is very helpful. misteribet77login is my new go-to spot.

617betapp
2026-10-16 16:36

The app version is just fantastic. It makes betting on the go so much easier and the updates are frequent. Download 617betapp and start winning.

phluckyplayph
2026-10-14 14:39

Finally found a place where the bonuses actually make sense. Had a great run yesterday and the withdrawal was super quick. phluckyplayph is the way to go!

naga169slot
2026-10-12 06:22

Honestly the best slot experience I’ve had recently. The games load quickly and I’ve had some decent wins today. Highly recommend checking it out if you love slots. naga169slot

jili4login
2026-09-29 21:32

The login process is secure and fast. I never have issues accessing my account and the updates are frequent. jili4login is the way to go.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ДУНДГОВЬ: Ааруул, айраг үзэсгэлэн худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн байв
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх