
Сэлэнгэ аймгийн тариаланчид 45.0 мянган га талбайгаас 82.2 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Есдүгээр сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд ургац хураалтын явц 30 хувьтай байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 123.0 мянган га талбайд улаан буудай тариалснаас 45.0 мянган га-наас ургац хурааж, нэг га-гаас дунджаар 18 центнер авчээ. Мөн 14,939 га талбайн улаан буудайг ангилан хадаад байгаа бөгөөд хураалтын явц 36.5 хувьтай байна.
Түүнчлэн 8.3 мянган га-д тариалсан бусад үр тарианаас 3.5 мянган га-г хурааж, 5.2 мянган тонн ургац авчээ. Харин 19.5 мянган га-д тариалсан тэжээлийн ургамлаас 2.3 мянган га-г хурааж, 9.0 мянган тонн тэжээл бэлтгэсэн бол 36.3 мянган га-д тариалсан тосны ургамлын 2.7 мянган га-гаас 1.9 мянган тонн ургац хураан авч, хураалтын явц 7.6 хувьтай байна.
Хүнсний гол нэрийн таримлын хураалт харьцангуй ахицтай байгаа бөгөөд 3.2 мянган га-д тариалсан төмсний 1,856 га-г хурааж, 27.0 мянган тонн ургац авсан нь 57.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 4.7 мянган га-д тариалсан хүнсний ногооны 2.1 мянган га-г хурааж, нэг га-гаас дунджаар 175 центнерийн ургац авч, 37.5 мянган тонн ногоо хураан авчээ.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тариаланчид үлдсэн талбайн ургацыг хугацаанд нь хураан авахад анхаарч байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Really impressed with the selection here. It feels like a premium experience and the interface is very user-friendly. Highly recommend phnustarcebu for anyone looking for a solid platform.
The daily rewards keep me coming back every single day. It is a great way to boost your balance while having fun. Visit logam88login for more.
A hidden gem for sure. I was skeptical at first but after a few rounds I am totally convinced. This is my new favorite spot bdgb777
Finally found a site that actually pays out on time. The variety of games is impressive and keeps me entertained for hours. pklucky71