
Увс аймгийн хэмжээнд ургац хураалт 51.7 хувьтай үргэлжилж, өнөөдрийн байдлаар 8252 га талбайгаас 12.8 мянган тонн ургац хураан аваад байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 15.9 мянган га талбайд үр тариа тариалжээ. Үүний 8827 га-д улаан буудай, 1544.6 га-д бусад төрлийн үр тариа тариалсан байна. Одоогоор улаан буудайн 4464 га-гаас 4091.1 тонн, бусад үр тарианы 108 га-гаас 199 тонн ургац хураан авчээ.
Тэжээлийн ургамлыг 4141.8 га-д тариалж, 3208 га-гаас 8116 тонн ургац хураасан байна. Мөн 160.2 га-д тариалсан төмсний 43 га-гаас 395.8 тонн, 313.6 га-д тариалсан хүнсний ногооны 80.6 га-гаас 469.1 тонн ургац авчээ. Жимс, жимсгэнийг 964 га-д тариалснаас 312 га-гаас 362.5 тонн ургац хураан авсан байна.
Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг Баруунтуруун суманд ургац хураалт ид өрнөж, явц 65 хувьд хүрээд байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

The customer support team is top-notch. They helped me solve my deposit issue in minutes. Great service and a great platform at pkmintx1.
I’ve tried a few sites but this one is definitely the smoothest. The login process is fast and I didn’t run into any glitches. Highly recommend super89login for anyone looking for a reliable spot.