
Архангай аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний найман сарын байдлаар 45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17.6 тэрбум төгрөг буюу 64.3 хувиар нэмэгджээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 9.9 тэрбум төгрөг буюу 62.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6 тэрбум төгрөг буюу 80.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт талх, нарийн болон хэвийн боов, хэрчсэн гурил, ааруул, зүсмэл, цэвэр ус, бохир ус, дулааны эрчим хүч, хувцас зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиас 1.1 дахин нэмэгдсэн байна.
Харин бялуу, бууз, нэгдүгээр гурил, хуванцар хүрээтэй хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 66.2 хүртэл хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний найман сарын байдлаар 47.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.7 тэрбум төгрөг буюу 66.1 хувиар нэмэгджээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 9.9 тэрбум төгрөг буюу 62.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 7.8 тэрбум төгрөг буюу 94.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

The login process is so quick and the site is very user friendly. I had a small issue with my account but the support team fixed it in minutes. Love using panalo777login.
Man, this analysis is deep. For betting, you gotta check out the platform side too; see ph96 legit. That polished feel they describe is key for serious action.