
Булган аймагт энэ оны ургац хураалтын явц өмнөх оны мөн үеийнхээс ахицтай байна. Тухайлбал, улаан буудайн тариалсан талбай 7.8 мянган га-аар нэмэгдэж, нэгжийн ургац 3.9 цн/га-аар өсжээ.
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллээр энэ онд улаан буудайг 38.649 га-д тариалснаас одоогоор 18.524 га-гийн ургацыг хураан авч, явц 47.9 хувьд хүрээд байна. Нэгжийн ургац 15.5 цн/га байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 цн/га-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд тус аймагт улаан буудайг 30.828 га-д тариалж, 14.698 га-гаас ургац хураан авсан бөгөөд хураалтын явц 47.6 хувьтай байжээ. Нэгжийн ургац 11.6 цн/га байсан байна.
Төмсний тариалалтын талбай мөн нэмэгджээ. Өнгөрсөн онд 350.6 га-д төмс тариалсан бол энэ онд 469.3 га-д тариалж, 118.7 га-гаар нэмэгдүүлсэн байна. Одоогоор 212.4 га буюу нийт талбайн 45.3 хувийн ургацыг хураан авчээ.
Энэ оны ургац хураалтын эхний үзүүлэлтээр улаан буудайн тариалалтын талбай, хураасан талбай болон нэгжийн ургац өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна.
Өнгөрсөн онд цаг агаарын хэт халалт, хур тунадас бага байснаас ургац хураалтад сөргөөр нөлөөлсөн бол энэ онд Булган аймгийн тариаланчид тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, нэгжийн ургацаа өсгөжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

The number eight has always been my lucky charm and this platform truly lives up to its name. I enjoy the mix of classic table games and fresh slot releases. What stands out the most is how smooth the registration process is and how quickly my winnings arrive in my account. I am really glad I gave it a chance. Play with me 88best
The VIP treatment here is real. I feel like a valued player and the rewards keep coming. Definitely giving sky999vip five stars.
Great selection of games and the graphics are top notch. I spend a lot of my free time here and never get bored. vnjun885