
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллах үеэрээ “Хатан мээж хайрхан” компанийн хамт олонтой уулзав.
Орон нутагт хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр хангах зорилтын хүрээнд Булган аймгийн “Хатан мээж хайрхан” компани үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:
Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, энэ удаагийнх нь 141 дэх үйлдвэр болж байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ. Тус үйлдвэр нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон “Атрын IV” аяны хүрээнд олгосон зээлийн санхүүжилтийг ашиглан үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна.
Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаад талархаж байна. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр нэмэгдэх, иргэдийн орлого өсөх зэрэг олон талын эерэг үр дүн бий болж байна.









