
Манай улс тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хурааж аваад байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Энэ сарын 5-ны байдлаар төмсний 90, улаан буудайн 70 хувийг хураажээ. Энэ оны төсвийн тодотголтой холбоотой 100 мянган тонн улаан буудай худалдаж авах аж ахуйн нэгжүүдээс авах авлагаа эхлүүлж, дараагийн худалдан авалтаа хөдөө аж ахун биржээрээ дамжуулаад ил тод нээлттэй, нэг компани хэт их авахгүй зарчим баримталж байгааг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.
Түүнчлэн, хураасан 13-14 мянган тонн хүнсний ногоогоо хадгалах зоорийг сонгон шалгаруулах бэлтгэлээ хангажээ. Үүнд газар тариалангийн гол бүс нутаг Төв, Сэлэнгэ, Дархан-Уулаас гадна бусад аймгаас ч хүсэлт авч, хэдэн тонн төмс авахыг газар дээр нь зохион байгуулах ажээ.
Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 36.6 мянган га талбайг ангилан хадаж, 273.9 мянган тонн үр тариа, 134.3 мянган тонн төмс, 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 124.1 мянга, тосны ургамал 11.3 мянган тонн хураан аваад байна.
Энэ онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаан буудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийт 580.4 мянган га талбайг тариалжээ. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гаргажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Great variety of options here. I really appreciate how easy it is to navigate the site even if you are a beginner. pkbet55
The underlying probability distribution here suggests careful variance assessment is key. While the platform offers diverse options, understanding the mathematical edge is crucial for any serious player. Check out kg999 price স্লট for a deeper dive into game mechanics.
Super easy to navigate and the graphics are top notch. I’ve had some great wins here recently. Cheers to ku9iapp for the great service.
I just like the helpful information you provide in your articles
Sitenizin tasarımı da içerikleriniz de harika, özellikle içerikleri adım adım görsellerle desteklemeniz çok başarılı emeğinize sağlık.
I truly appreciate your technique of writing a blog. I added it to my bookmark site list and will
gerçekten çok yararlı bi konu teşekkürler