
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ургац хураалт 81,03 хувьтай үргэлжилж байна. Нийт 17789 га талбайд тариалалт хийснээс 14414,7 га талбайн ургацыг хураан авчээ.
Үүнээс үр тариа 13894 га талбайгаас 11200,0 га хураан авч 80,61 хувь, малын тэжээл 305 га талбайгаас 315 га хурааж 103,2 хувийн биелэлттэй байна.
Тосны ургамал 1515,1 га талбайгаас 982 га хурааж 64,81 хувь, төмс 229,1 га талбайгаас 210,6 га хурааж 91,92 хувь, хүнсний ногоо 1845,8 га талбайгаас 1707,1 га хурааж 92,49 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
