Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Ч.Даваабаяр Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо-ны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзлаа

11

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

10

Беларусийн “Камволь” үйлдвэр Монголын ноолуур, нэхмэлийн салбарын компаниудтай хамтран ажиллана

11

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

10

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

3

Т.Баттүвшин: “Хүнс Комплекс” ХХК ХБНГУ-ын Poly-clip System GmbH & Co. болон Eberhardt GmbH компаниудтай санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо

8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа

10

Ч.Даваабаяр: Айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Беларусь улсын алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмын үйлдвэртэй танилцлаа

4

Ч.Даваабаяр: Монгол, Финландын хамтарсан бизнес форумын үеэр элснээс дулаан, цахилгаан эрчим хүч гарган авах шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол-Финланд улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх нь чухал
ах

104

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

55

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

39

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

34

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

31

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

29

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

24

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

23

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

23

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

20

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

20

ХОВД: Ургац хураалтын явц 79.2 хувьтай байна

19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
ах

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

Монголын тавилга үйлдвэрлэлийн салбарт 25 жилийн туршлагатай Kitchen ALL брэнд өнөөдөр /10.30/ шинэ шоурумынхаа нээлтийг хийж, ойн баяраа тэмдэглэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны хамт олон хүрэлцэн очиж, баяр хүргэн амжилт хүссэн юм.

Анх “Модем” нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийн үйлдвэрлэлийн хөгжил “Долоон болдог” ХХК-ийн түүхтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хүчин чадал, технологи, бүтээгдэхүүний нэр төрлөө үе шаттайгаар өргөжүүлсээр өнөөдөр гал тогооны тавилгаас гадна зочны, унтлагын болон хүүхдийн өрөө, угаалгын өрөө, оффисын тавилга, чулуун хийц зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Компанийн хөгжлийн нэг чухал үе шат нь 10,000 ам метр талбай бүхий үйлдвэрийн цогцолбор, орчин үеийн тоног төхөөрөмжид тулгуурласан үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлсэн явдал юм. Компьютерын удирдлагатай тоног төхөөрөмж, автоматжуулсан будгийн шугам, мэргэжлийн зураг төсөл, үйлдвэрлэлийн программ хангамжийг ашигласнаар бүтээгдэхүүний нарийвчлал, чанар, загварын сонголтыг сайжруулах боломж бүрджээ. Мөн ISO 9001:2015 чанарын менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад анхаарч байна.

Шинэ шоурумд хэрэглэгчид гал тогоо болон гэр ахуйн тавилгын төрөл бүрийн загвар, материал, өнгө, хийцийн сонголттой танилцаж, өөрийн орон зай, хэрэгцээнд тохирсон захиалгат шийдэл авах боломжтой. Тавилгын хавтан, тоноглол, байгалийн чулуун хийц, гадаргуугийн боловсруулалт, будаг өнгөлгөө зэрэг шийдлийг нэг дороос сонгох боломж бүрдүүлсэн нь шоурумын онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Үндэсний үйлдвэрлэгчдийн хөгжил бол улс орны эдийн засгийн бие даасан байдал, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Kitchen ALL брэндийн 25 жилийн хөдөлмөр, үйлдвэрлэлээ технологийн шинэчлэлээр хөгжүүлж ирсэн туршлага нь Монголын үйлдвэрлэгчид дотоодын зах зээлд төдийгүй олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг харуулж байна. Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, чанар, бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал юм.”

“Долоон болдог” ХХК-ийн Захирал С.Оюун:

“Бид 25 жилийн хугацаанд хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж, үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанар, загварын сонголтоо үе шаттайгаар хөгжүүлж ирлээ. Шинэ шоурум бол хэрэглэгчдэдээ илүү ойр байж, хэрэгцээнд нь нийцсэн шийдлийг санал болгох дараагийн алхам юм. Цаашид ч бид мэдлэг, технологи, хүний нөөцдөө хөрөнгө оруулж, үндэсний үйлдвэрлэлээ улам хөгжүүлэн, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно.”

Kitchen ALL брэндийн шинэ шоурум Улаанбаатар хотын “Тавилга плаза” төвийн хоёр, гуравдугаар давхарт байрлаж байна. Тус брэндийн 25 жилийн ой, шинэ шоурумын нээлт нь үндэсний үйлдвэрлэгчийн хуримтлуулсан туршлага, технологийн шинэчлэл, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний хөгжлийг нэг дор харуулсан үйл явдал боллоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх