
Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 9736 өрхийн 3.1 сая гаруй толгой мал өвөлжих, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ.
Ихэнх суманд бэлчээрийн даац хэтэрсэн тул мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Иймд малчид малын тоо толгойг зохистой хэмжээнд бууруулах, отор нүүдэл хийх, өвс, тэжээлээ нөөцлөх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 58.9 мянган тонн хадлан, 1505 тонн тэжээл, 4250 тонн хужир шүү бэлтгэсэн байна.
Мөн сумдын аюулгүйн нөөцөд 295.4 тонн өвс, 185 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 450 тонн өвс, 166.7 тонн тэжээл тус тус бүрдүүлжээ.
Малын тарга хүч, өвс, тэжээлийн нөөц, хашаа хороо, ариутгал халдваргүйжүүлэлт, түлээ түлш, хүнсний хангамж болон малчин өрхийн бусад бэлтгэлийг үнэлэхэд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангалт 80 гаруй хувьтай байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Really impressed with the transparency and the odds. I will be spending most of my free time on idrusia777 from now on.
If you are looking for a stable and exciting gaming platform then look no further. I have been using krm4win for a week and it is fantastic.
The VIP treatment here is actually legit. I feel like a valued player and the rewards keep coming. You should try vnynvn88vip for a more premium gaming feel.