Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мимо агро парк”-ийн үйлдвэрлэлийн өргөжилт, хөгжлийн үр дүнтэй танилцлаа

13

АРХАНГАЙ: Хүнсний хувьсгалын зээлийн үр дүнд үйлдвэрлэл 20-30 хувиар нэмэгджээ

9

СЭЛЭНГЭ: Органик ногооны үйлдвэрлэлийг дэмжинэ

13

БУЛГАН: Тариаланчид 102.2 мянган тонн ургац хураажээ

11

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

19

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

12

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

14

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

11

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

8

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана
ах

64

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

55

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

46

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

29

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

27

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

27

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

26

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

26

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

26

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

24

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

22

СҮХБААТАР: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийг шалгаруулна

19

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мимо агро парк”-ийн үйлдвэрлэлийн өргөжилт, хөгжлийн үр дүнтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн, эх орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хамт олон, малчид, тариалынчидтай уулзлаа.

Анх 2023 онд Улаанбаатар хотод байрлах “Мимо” брэндийн малын тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эйл Би Эйч Технологи” компанийн үйл ажиллагаатай танилцаж байсан бол өнөөдөр /2026.11.05/ өдөрт 50 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай “Мимо агро парк”-ийн бүтээн байгуулалт, үр дүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.

2023.02.06 Улаанбаатар хот, “Эйл Би Эйч Технологи” компани

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Хүнсний хувьсгал”, “Атрын IV”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг онцоллоо. Тэрбээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгааг тэмдэглэв. Мөн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бий болгон ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдэд талархал илэрхийлж, малчид, тариаланчид болон хүнс үйлдвэрлэгчдэд хандан дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид хүнс экспортлогч улс болох өргөн боломж байгааг онцоллоо.

Малын тэжээлийн үйлдвэрлэл нь мал аж ахуйн салбарын бүтээмж, ашиг шим, чанар, цаашлаад хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой ч төдийлөн анхааралд өртдөггүй, хөгжүүлэх шаардлагатай чухал салбарын нэг. Харин “Мимо” брэндийн хамт олон энэ чиглэлд олон жилийн судалгаа, шинжилгээ, технологийн дэвшилд тулгуурлан үйлдвэрлэлээ шат дараатай өргөжүүлж, дотоодын түүхий эдээр малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн бодит үр дүн гаргаж байна.

Тус үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд өнгөрсөн онд хоногт 50-150 тонн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Өдгөө “Мимо” брэндийн эрдэст премиксийн найман нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцагт ургамлыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр боловсруулж, шаардлагатай эрдэс, шимт бодисоор баяжуулан малын төрөл, хэрэгцээнд тохирсон тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээлийг хэрэглэснээр малын тарга хүч, махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна өвөл, хаврын улирлыг хорогдол багатай даван туулахад үр дүнтэй болох нь туршилт, судалгаагаар батлагджээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжсөнөөр орон нутагт 25-30 ажлын байр шинээр бий болсон байна. Цаашид газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг харилцан уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн парк болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

“Мимо агро парк”-ийн хувьд газар тариалангийн бүс нутгийн онцлог, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь хөдөө аж ахуйн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой юм.

Улс орны хүнсний аюулгүй байдал, хангамжийг баталгаажуулахад зөвхөн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бус, түүхий эд, хөрс, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн бүх шатны уялдаа чухал. Энэ хүрээнд “Мимо Эрдэс Премикс” ХХК газар тариалангийн бүсийг түшиглэн үйлдвэрээ байгуулж, түүхий эдээ дотоодоос хангахын зэрэгцээ эрдэмтэн, судлаачдын багийн мэдлэг, олон жилийн судалгаа, гадаадын зарим орны дэвшилтэт туршлага, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр хөрсний үржил шимийг хамгаалах, малын шим тэжээлийн дутагдлыг нөхөх, эрүүл мал аж ахуйг хөгжүүлэх, мах, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх цогц шийдлийг бий болгохыг зорьж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр энэ үеэр “Мимо агро парк”-ийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Мимо агро парк” бол эх орны хүнсний аюулгүй байдал, эдийн засагт өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Цаашид импортыг орлох элсэн чихрийн үйлдвэр, пробиотикийн үйлдвэрлэл, “1000 үнээний сүүний ферм” зэрэг томоохон төслүүдээр паркаа өргөжүүлж, орон нутгийн жишиг үйлдвэр болгохоор ажиллаж байгаа хамт олонд талархал илэрхийлье. Байгалийн мөчлөгт суурилсан, үйлдвэрлэлийн уялдаа холбоо бүхий тойрог эдийн засгийн тогтолцоо энд бүрэлдэж байна.

“Эйл Би Эйч Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батсанаа:

“Бидэнд асар их боломж бий. Мал аж ахуйг технологитой хослуулан хөгжүүлэх нь нэн чухал. Бид энэ чиглэлд онцгой анхаарч, хариуцлагатайгаар, чин сэтгэлээсээ ажиллаж байна.

Анх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай малын тэжээлийн үйлдвэрт зочлохдоо “Та бүхэн маш чухал салбарыг хөгжүүлж ажиллаж байна. Битгий шантраарай” хэмээн урам өгч байсан. Мөн төрийн бодлогын хүрээнд үйлдвэрүүдийг дэмжсэн. Тэрхүү итгэл, урам зоригийг санаж, улам хичээсний үр дүнд өнөөдрийн үйлдвэрлэлээ бий болгож чадлаа.”

“Эйл Би Эйч Технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Содномсамбуу:

“Бид олон төрлийн ургамал, эрдэс ашиглан малын ашиг шимийг нэмэгдүүлэх тэжээл үйлдвэрлэж байна. Үүний зэрэгцээ хөрсний эрүүл байдлыг хамгаалах зорилгоор олон жилийн судалгаа, шинжилгээнд үндэслэн органик бордоогоо өөрсдөө үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ таниулах, малчдад зөв хэрэглээний мэдлэг олгох ажлыг ч үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Шинэ цагийн малчин” реалити шоу, сургалтуудаар дамжуулан энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа.

Энгийнээр тайлбарлавал, “Мимо” тэжээлд зарцуулсан нэг төгрөг малчны орлого болж 3-5 төгрөгөөр эргэн очих боломжтой. Бид малчдаа дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж чадвал эх орны хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд илүү том үр дүнд хүрнэ.”

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарт малын тэжээлийн чиглэлийн анхны үйлдвэр, агро парк ашиглалтад орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Ийм үйлдвэр, парк хөгжсөнөөр малын зүй бус хорогдлыг 92 хувиар бууруулах, мах, сүү, ноос, ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах боломж бүрдэнэ. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, эдийн засгийн өгөөжид чухал нөлөө үзүүлэх юм.”

“Мимо агро парк”-ийн үйл ажиллагааны цаана малын тэжээл үйлдвэрлэхээс илүү өргөн хүрээний зорилго бий. Тодруулбал, хөрс, ургамал, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн харилцан хамаарлыг нэг цогц болгон хөгжүүлэхийг зорьж байна.

“Эйл Би Эйч Технологи” ХХК нь 2019 оноос биотехнологийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бөгөөд Монголын эрдэмтдийн олон жилийн судалгаа, мэдлэг, туршлагад үндэслэн “Мимо” мал, амьтны эрдэс, тэжээлийг боловсруулан үйлдвэрлэжээ. “МИМО” нэр нь “Minerals of Mongolia” буюу “Монголын эрдэс баялаг” гэсэн утгыг илэрхийлдэг.

Монгол орны нийгэм, эдийн засаг, экологийн тогтолцоо бэлчээрийн мал аж ахуйтай салшгүй холбоотой. Гэвч малын тоо толгой огцом өсөж, бэлчээрийн даац хэтрэхийн хэрээр хөрсний доройтол нэмэгдэж, ургамлын төрөл зүйл багасах болсон. Малын тоо толгойг зохистой түвшинд барих нэгдсэн бодлого, урамшууллын тогтолцоо хангалтгүйгээс малчдын дунд орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон тооны малтай байх шаардлагатай гэсэн ойлголт түгээмэл байна. Энэ нь бэлчээрийн нөөцийг хомсдуулж, газрын доройтлыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Бэлчээрийн доройтол нь мал аж ахуйн бүтээмжийг бууруулахаас гадна ган, зуд, цөлжилт зэрэг байгалийн эрсдэлийн сөрөг нөлөөг нэмэгдүүлдэг. Үүний улмаас мал бэлчээрээс шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чадахгүйд хүрч, өвчлөл нэмэгдэх, ашиг шим болон түүхий эдийн чанар муудах, зүй бус хорогдол өсөх нөхцөл бүрддэг. Энэ бол зөвхөн малчдад хамаарах асуудал биш. Харин улс орны хүнсний хангамж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын үндэс суурьтай шууд холбоотой асуудал юм.

Иймд малын шим тэжээлийн дутагдлыг нөхөх, тэжээлийн шингэцийг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх нь малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанарт суурилсан мал аж ахуйг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар “Мимо” брэндийн эрдэст тэжээлийг хэрэглэснээр дараах үр дүнгүүд гарах боломжтой ажээ. Үүнд:

  1. Малын халдварт бус өвчлөлийн эрсдэлийг 90 хүртэл хувиар бууруулахад дэмжлэг үзүүлнэ
  2. Хурганы хоногийн жингийн нэмэгдлийг 200-500 граммд хүргэх боломжтой
  3. Арьсны зузааныг 70 хүртэл хувиар нэмэгдүүлж, үйлдвэрийн шаардлага хангах чанарт хүргэнэ
  4. Төл малыг 10-16 сартайд нь эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ
  5. Гурван ямаанаас авах ноолуурыг хоёр ямаанаас авах хэмжээнд хүргэх боломжтой бөгөөд ноос, ноолуурын бат бөх чанарыг сайжруулна
  6. Зах зээлд жилийн дөрвөн улиралд шинэ мах нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний хангамжийг сайжруулна
  7. Экспортын шинэ боломж нээж, хөдөө аж ахуйн зах зээлийг тэлэх замаар эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
  8. Тэжээлийн шингэцийг 65-70 хувьд хүргэнэ
  9. Ноосны гарцыг 10-20 хувиар нэмэгдүүлнэ
  10. Сүүний гарцыг 30-40 хувиар нэмэгдүүлнэ

Түүнчлэн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдад санхүүгийн дарамт багатайгаар худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор Хаан банкны лизинг зэрэг санхүүжилтийн олон төрлийн сувгаар хэрэглэгчдээ дэмжин ажиллаж байна.

Малын тэжээлийн үйлдвэрлэл бол зөвхөн нэг салбарын асуудал бус бэлчээрийн эрүүл байдал, малын ашиг шим, малчдын орлого, хүнсний үйлдвэрлэл, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой. Тиймээс төдийлөн анхаарлын төвд байдаггүй энэ салбарт судалгаа, технологи, үйлдвэрлэлээ нэгтгэн, тууштай хөдөлмөрлөж буй “Мимо” хамт олны үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой юм.

Үндэсний үйлдвэрлэгчдийн тууштай хөдөлмөр, хариуцлагатай үйлдвэрлэл, шинэлэг шийдэл нь улс орны хөгжлийн бодит тулгуур болдог. Эх орныхоо хөрс, түүхий эд, эрдэм мэдлэгт түшиглэн үйлдвэрлэлээ өргөжүүлж, мал аж ахуйн салбарт шинэ боломж нээж буй “Мимо агро парк”-ийн хамт олон үүний нэгэн илэрхийлэл болж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мимо агро парк”-ийн үйлдвэрлэлийн өргөжилт, хөгжлийн үр дүнтэй танилцлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх