Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Булган: “Хөх савнаас татгалзаж, хүнсний аюулгүй хэрэглээг дэмжье” уриалгыг өрнүүлж байна

14

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

9

Өглөөний цайнд хамгийн тохиромжтой хүнс

12

Их Британийн хүнсний экспорт сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

3

Дундговь: Тариаланчдад компост бэлтгэх аргачлалын сургалт, практик дадлага зохион байгууллаа

10

ДУНДГОВЬ: Малчид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргад суралцаж байна

11

ОРХОН: Хаврын тариалалт 93.7 хувьтай байна

8

АНУ 800 сая ам.долларын санхүүжилтээр Дэлхийн хүнсний хөтөлбөрийг дэмжинэ

12

Эрдэмтэд жимс, хүнсний ногоог хурдан муудахаас хамгаалах байгалийн шавар бүрхүүл бүтээжээ

10

FAO, WFP: Өлсгөлөнгийн нөхцөл хүндэрч, дэлхийн 13 халуун цэг ноцтой эрсдэлтэй тулгарч байна
ах

108

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

102

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

77

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

45

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

23

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ

23

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

20

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

20

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

19

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

18

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

17

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой
ах

Дэлхий дахинд албан бусаар өрнөж буй “Хүнсний хувьсгал”-д Монгол улс албан ёсоор нэгдэн, манлайлж эхэллээ

Эрүүл хүнийг хамгийн жаргалтай хүн гэж ярьдаг. Гэвч бид жаргалтай амьдрахыг хүсэнгээ буруу хооллодог. Эд хөрөнгөтэй болохыг хүсэнгээ залхуурдаг. Үр хүүхэддээ хамгийн сайн сайхан ирээдүйг хүсэнгээ идэж буй хоол хүнсэнд нь анхаардаггүй. Ходоод хогийн сав биш тул идсэн хоол бүр бидний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлж байна. Мөн хүүхдүүдийн суралцах болон насанд хүрэгчдийн ажиллах бүтээмжийг бууруулсаар…

“Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн /дэлхийн 10 хүн тутмын нэг нь/ өвдөж, 420 мянган хүн нас бардаг. Бага, дунд орлоготой орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болж жил бүр 110 тэрбум ам.долларын бүтээмж, эмчилгээний зардал алдагддаг. 5-аас доош насны хүүхдүүд хоол хүнсээр дамжих өвчний 40%-ийг үүрч, жил бүр 125 000 хүүхэд нас барж байна. Хүнсээр дамжих өвчин нь эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаанд сөргөөр нөлөөлж нийгэм, эдийн засгийн хөгжилд саад учруулж байна гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Иймд хүнсний аюулгүй байдалд анхаарах улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал дэгдэж, улс орнуудад геополитикийн асуудал хурцадсаны улмаас 829 сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ.

2022 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын чуулганы индэр дээр зарласан. Ингэснээр бид эх орондоо “Хүнсний хувьсгал” хийж, эрүүл, аз жаргалтай үндэстэн болох эхлэл тавигдав.

Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг Улсын Их Хурал баталж нийт 1.7 их наяд төгрөг төсөвлөхөөр болоод байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх чухал үйл явдал, түүхэн шийдвэр юм.

Учир нь хортой бактери, вирус, шимэгч хорхой, химийн бодис агуулсан аюултай хоол хүнс нь суулгалтаас эхлээд хорт хавдар хүртэл 200 гаруй өвчин үүсгэдэг. Ялангуяа нярай, бага насны хүүхдүүд, өндөр настан, өвчтэй хүмүүст нөлөөлж, өвчин, хоол тэжээлийн дутагдлын харгис мөчлөгийг бий болгож байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нь дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эсвэл ганцхан төр засгийн ажил биш. Үүнд Бодлого боловсруулагч, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэгч, төрийн бүх шатны, бүх салбарын байгууллага, үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд хамтын үүрэг хариуцлага юм. Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг хариуцсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг хамтран ажиллах төрийн 20 гаруй байгууллагад танилцуулаад байна.

Тус ажлын албыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахалж буй бөгөөд:

  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Ахлах референт Д.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хэвлэлийн ажилтан Б.Урантуяа, Б.Хулан нарын бүрэлдэхүүнтэй уулзалтуудыг зохион байгууллаа.

УИХ-ын 36-р тогтоол нь монгол орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлснийг баталгаажуулж, иргэдийн дундах эргэлзээг арилгасан. Өөрөөр хэлбэл тус тогтоолд 5 жилийн хугацаанд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, холбогдох асуудлуудыг өргөн хүрээнд шийдэх тухай тодорхой заасан байдаг. Нийт 5 зорилт, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэж, хамтарч хэрэгжүүлэх байгууллагуудыг ч нарийн хуваарилж өгсөн.

“Хүнсний хувьсгал”-ын гал ноцох эсэх нь бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанаас хамаарна

Манай улсын хүнсний салбарт дэд бүтэц, техник технологи, санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэр, үйлчилгээ, эрдэм шинжилгээ, лабораториуд гээд маш олон шийдвэрлэх ёстой асуудлууд байгааг уулзалт хийсэн байгууллагууд онцоллоо. Мөн монгол хүн бүрийн эрүүл, жаргалтай ирээдүйн төлөө “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлж байв. Ийнхүү дэлхий дахинд албан бусаар өрнөж буй “Хүнсний хувьсгал”-д Монгол Улс албан ёсоор нэгдэн, манлайлж эхэллээ.

Цаашид төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгчид, олон улсын байгууллагууд гээд уулзалтын цуваа үргэлжилсээр байх юм. Монголчууд бид нэгдэж чадвал юуг ч хийж чаддаг ард түмэн. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын гал ноцох эсэх нь бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанаас хамаарна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дэлхий дахинд албан бусаар өрнөж буй “Хүнсний хувьсгал”-д Монгол улс албан ёсоор нэгдэн, манлайлж эхэллээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх