Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

10

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

7

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

8

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

15

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

8

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

11

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

13

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

20

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

16

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна
ах

Хувиргасан амьд организмын танилцуулга

Аливаа биетийн ген (ДНХ)-ийн бүтцийг байгалийн бус жамаар буюу орчин үеийн биотехнологийн (“рекомбинант ДНХ технологи” буюу “генийн инженерчлэл”) аргаар өөрчилж, зүйл дотор эсхүл зүйл хооронд ашигтай генийг хуулж, шилжүүлэх замаар гарган авсан ургамал, амьтан, бичил биетийг ХАО гэж нэрлэнэ. Энэхүү организмыг ашиглан үйлдвэрлэсэн эсхүл түүнийг агуулсан хүнсийг генетикийн өөрчлөлттэй хүнс гэж тодорхойлдог.

Research of GMO wheat in the laboratory

Дэлхий дахинд 2019 оны байдлаар 29 улсын 18 сая гаруй фермер 190,4 сая га талбайд 30,0 сая тн генийн өөрчлөлттэй хүнсийг үйлдвэрлэж, 18,2 тэрбум$ -ын ашгийг олсон ба АНУ (40%), Бразил (26%), Аргентин (12%), Канад (7%), Энэтхэг (6%), БНХАУ (1%) зэрэг улсууд тэргүүлж байна. Дунджаар 300 сая америкчууд, 1 350 сая хятад, 280 сая бразилчууд зэрэг дэлхийн 1.95 тэрбум хүн ГӨХ-ийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байна. Таримлын төрлөөр нь авч үзвэл эрдэнэ шиш (45%), шар буурцаг, хөвөн (6%), царгас (2%), бусад таримал (2%) байна (Мэдээллийн эх үүсвэр: ХАА-н биотехнологийн мэдээлийн олон улсын алба (ISAAA)-ийн 54 дахь удаагийн товч тайлан, 2019).

ГӨХ нь өртгийн хувьд хямд, хоол тэжээллэгийн хувьд зарим талаар давуу тул дэлхийн хүн амыг хоол, шим тэжээлийн дутлаас сэргийлэх, хүнсээр тогтвортой хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй эрсдлийг тооцох, хяналтыг чангатгах, аюулаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна.

ДЭМБ нь ГӨХ-ний аюулгүй байдал, эрсдлийг Хүнсний хууль эрх зүйн хороо (Codex Alimentarius Commission)-ны удирдамжийн дагуу гүйцэтгэхийг зөвлөдөг. Үүнд: (а) эрүүл мэндэд үзүүлэх нөлөө; (в) харшлын асуудал (г) генийн өөрчлөлт хийснээр хүнсний тэжээллэг чанарт орсон өөрчлөлт; (д) өөрчлөлт оруулсан генийн тогтвортой байдал; (е) генийн өөрчлөлт хийснээр илэрч болох гаж нөлөөний талаар эрсдлийн үнэлгээг хамаарна. Харин ДХБ нь олон улсын худалдаанд ХХЭЗХ-оос баталсан 3 стандартыг мөрдөж ажиллахыг зөвлөдөг.

ХАО-ыг хүнсний үйлдвэрт ашиглах төрийн бодлогын үндсэн 3 хэлбэр олон улсад байна:

  1. ХАО-ийн судалгаа, шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийг идэвхитэй дэмждэг,
  2. Зах зээл өөрөө ГӨХ-г зохицуулдаг, төвийг сахисан бодлогыг хэрэгжүүлдэг,
  3. Хэрэглэгчдийн эргэлзээг харгалзан ГӨХ-ийн хэрэглээг хязгаарлаж эсхүл хориглодог.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн 64 улсад ГӨХ-ийг заавал шошголох, 60 улсад үйлдвэрлэх, импортлохыг хориглох, хязгаарлах чиглэл барьж байна. Зах зээлд худалдаалагдаж буй ГӨХ-д маш хатуу протоколын дагуу эрсдлийн үнэлгээг тухайн үйлдвэрлэгч улс орнууд хийдэг ба ГӨХ-ээс шалтгаалсан ямар нэг өвчлөл, асуудал өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байна.

ДНХ микроаррей эсхүл qPCR гэх мэт молекулын түвшний судалгааны аргыг ашиглаж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд 0.01–0.1 %-ийн агууламжтай ГӨ хэсгийг илрүүлж байна. Монгол улсын хувьд БОАЖЯ-ны дэргэдэх Био аюулгүй байдлын үндэсний зөвлөл дээрх шинжилгээг явуулах техникийн боломжтой байна.

Монгол улсын Засгийн газар ХАО-той холбоотой харилцааг зохицуулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцид 1993 онд, Монреалийн Биоаюулгүй байдлын Картагены протоколд 2003 онд тус тус нэгдэн орсон. Картагены протоколыг хэрэгжүүлэх зорилгоор “Хувиргасан амьд организмын тухай хууль”-ийг 2007 онд баталж, БОЯ-ны дэргэд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог 2008 онд байгуулсан. Уг үндэсний хороо нь хувиргасан амьд организмтай холбоотой олон улсын болон үндэсний хууль, тогтоомж, журам, стандартын хэрэгжилтийг хангах, төсөл, санал зөвлөмжийг боловсруулж, батлуулах чиг үүрэгтэй ажилладаг.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс өмнө болон хойно эрсдлийн үнэлгээ хийх, шошголох асуудлыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байдаг. ХХААХҮ-ийн яамнаас “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журам”-ын төслийг боловсруулан Эрүүл мэнд болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран баталсан.

Энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасны дагуу ХХААХҮЯ нь Биоаюулгүй байдлыг зуучлах төвд бүртгэлтэй хувиргасан амьд организмын төрлийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж, жагсаалтыг өөрийн албан ёсны цахим хуудаст жил бүрийн 1 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан мэдээлэх үүрэг хүлээсэн. Биоаюулгүй байдлыг зуучлах төвд (Biosafety Clearing-House BCH) 2021 оны 12 сарын 17-ны байдлаар 888 хувиргасан амьд организм бүртгэлтэй байгаагаас 671 нь хүнсний зориулалттай байна. Үүнээс давхардсан тоогоор 31 ургамлын болон амьтны гаралтай хувиргасан амьд организм бүртгэлтэй байна.

A farmer shows soy beans near a roadblock near Gualeguaychu city March 29, 2008.Argentine farmers reinstated some roadblocks on Saturday after talks with the government to end an agricultural strike failed to address their concerns about a new tax system on farm exports. The farm protest against higher soy export taxes has dragged on more than two weeks and emptied meat counters and halted grains exports from Argentina, a global agricultural powerhouse and one of the world’s top suppliers of soy, presenting President Cristina Fernandez with her biggest crisis since taking office in December. REUTERS/Andres Stapff (ARGENTINA)

Монгол улсын хувьд хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс төрөл бүрийн будаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ургамлын тос, элсэн чихэр импортоос 40-100 хувь хамааралтай байгаа учраас ХАО агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг 29 ургамлын гаралтай хувиргасан амьд организмаар бүрдүүлсэн болно.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь ХХААХҮЯ-ны жагсаалтад орсон дан орцтой хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, тэдгээрийг ашиглан үйлдвэрлэл эрхлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээс өмнө Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хороонд хандан ХАО агуулсан хүнс эсэх талаар дүгнэлт гаргуулна.

Хэрэв хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн импортлох, үйлдвэрлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь ХАО агуулсан байвал Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хороо нь Биоаюулгүй байдлыг зуучлах төв (Biosafety Clearing-House)-д бүртгэлтэй эсэхийг нягтлах ба бүртгэлгүй тохиолдолд импортлох, үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно.

Биоаюулгүй байдлыг зуучлах төвд бүртгэлтэй, бүтээгдэхүүний орцод 5 %-иас дээш ХАО агуулагдсан нь тогтоогдсон бол заавал шошгод мэдээлэхээр “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журам”-д тусгасан болно.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хувиргасан амьд организмын танилцуулга
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх