UN/FAO ”World Food Day”
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б. Саранчимэг ”Хүнсчин баатар Эмэгтэйчүүд” шагнал гардуулав.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан.
Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдөр тохиодог бөгөөд олон улсад 42 дэх жил, манай улс 20 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яамны удирдлагууд, 20 орны Элчин сайд оролцож, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж “Хүнсчин баатар эмэгтэй”-ээр өргөмжлөгдсөн 4 эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардууллаа.