Аймгийн үйлдвэрийн газрууд оны эхний 9 сард 5698.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5555 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн он мөн үеэс 3.4-8.9 хувиар нэмэгдсэн байна.
Нийт үйлдвэрлэлтийн 25.2 хувийг хүнс ундааны, 1.8 хувийг хэвлэлийн, 47.2 хувийг дулааны эрчим хүчний, 19.1 хувийг усан хангамж, 1.0 хувийг модон эдлэлийн, 0.4 хувийг гутал хувцасны үйлдвэрлэл, 5.3 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, савласан цэвэр ус, түгээсэн цэвэр ус, хэрчсэн гурил, борц, дулаан, зүсмэл материал, вакум цонх, модон авдар, сүлжмэл хувцасны үйлдвэрлэл 101.4 – 175.7 хувиар өссөн байна. Харин ааруул, нарийн боов, хэвийн боов, бууз, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, гэрийн модон тавилга, хүрмэн блокны үйлдвэрлэл 7.0 – 80.9 хувиар буурчээ.