“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг ”Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг амжилттай зохион байгуулагдлаа.
Жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээ эн жил цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр явагдсанаараа онцлог байлаа. Тус арга хэмжээнд 16 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуй нэгжийн 128 толгой мал оролцлоо. Түүнчлэн ХААБ ХК, “МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл, “Говь” ХК, “Тайшир өргөө” ХК, “Нүүдэлчин Агро ферм” ХХК, Монголын сүүний нэгдсэн холбоо ТББ, “Натур Зэт Агро” ХХК-иуд ивээн тэтгэж оролцлоо. Онцолбол ноолуурын ямааны тэргүүн байрыг “ГОВЬ” ХК Европоор аялах эрхийн бичгээр шагнаж, урамшуулав.
“ШИЛМЭЛ МАЛ-2022” үзэсгэлэн, худалдааны шилдгээр шалгарсан хээлтэгч, хээлтүүлэгчдийг танилцуулж байна.