Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Дорнод аймгийн Хэрлэн сумын малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

3

Сант сум Өвөрхангай аймгийн зүүн бүс дэх мал аж ахуйн хөгжлийн төв болно

5

Сахарын зохистой хэрэглээ

10

Дорнод аймгийн Хэрлэн суманд Агропарк байгуулна

6

Тархины үйл ажиллагааг сайжруулахад туслах 10 хоол хүнс 

5

МЦНХ-ны аймаг, дүүргийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарын цугларалт боллоо

16

Орой унтахаас өмнө идэхэд тохиромжтой хүнс

9

Макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг тайлагнав

7

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.7 их наядаар багасгана

9

Дорнод: Сумдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж байна
ах

290

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

142

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

123

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

115

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

97

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

84

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

77

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

61

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

44

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

41

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

36

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

26

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ах

Дархан-Уул аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймагт боллоо. Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын газар тариалангийн салбарын төв бүсэд оршдог бөгөөд үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг билээ. 2022 онд Дархан-Уул аймаг нь нийт 46.5 мянган тн ургац хураан авахаар зорин ажиллаж байна.

Дархан- Уул аймгийн хэмжээнд тариалангийн талбайг хашаажуулах, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн 4 улирлын турш тогтвортой хангах, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүнс үйлдвэрлэгчид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй болон сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн жишиг сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын газар тариалангийн салбарын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалт үр үйлдвэрлэлийг хосолсон үйл ажиллагаа явуулдаг Ургамал газар тариалангийн хүрээлэн нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг биеллээ олоход чухал ач холбогдолтой. Тус байгууллагын хамт олон УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдэгээ илэрхийллээ.

Монгол Улсынхаа ард иргэдийг эрүүл экологийн хүнсээр хангах, эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг хөгжүүлэх, биотехнологийн дэвшилтэт арга туршлагыг өнөөгийн нийгэмд түгээн дэлгэрүүлэх ажилд томоохон хувь нэмэр оруулж буй Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь өмнөө тавьсан бодлого зорилтоо тодорхойлон мал сүргийг эрчимжүүлэх үүргээ ханган биелүүлж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Дархан-Уул аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн хүнс үйлдвэрлэгчдэд томоохон итгэл найдвар төрүүллээ. Дээрх хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи , инновацад тулгуурлан хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж эхэллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дархан-Уул аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
Хэл солих
Мэдээлэл хайх