Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Төвийн бүсийн таван аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж эхлэн, Төвийн бүсийн таван аймагт \Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ\ хүнсний хувьсгалын анхны салхи сэвэлзлээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд 2022.10.10- 2022.11.01-нийг дуустал үргэлжилнэ.

– Хоймор нутаг Хөвсгөл аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний анхны нээлт боллоо

Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.

Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.

Томилолт нэвтрүүлэг №1 | Хөвсгөл аймаг Бүрэн эхээр нь үзэх

– Анхдагчдын өлгий нутагт арвин их туршлага бий

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарын арвин их туршлагатай аймгуудын нэг юм.

Томилолт нэвтрүүлэг №2 | Булган аймаг| бүрэн эхээр нь үзэх

– Орхон аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлнэ

Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.

Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна.

Томилолт нэвтрүүлэг №3 |Орхон аймаг| бүрэн эхээр нь үзэх

– Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилт дэвшүүллээ

Сэлэнгэ аймаг нь Улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмсний 28%, хүнсний ногооны 30%-ийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Сэлэнгэ аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ.Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.

Томилолт нэвтрүүлэг №4 |Сэлэнгэ аймаг| бүрэн эхээр нь үзэх

– Дархан-Уул аймаг дэлхийд үнэлэгдэх монгол хүнсний брэнд бүтээнэ

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын газар тариалангийн салбарын төв бүсэд оршдог бөгөөд үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг билээ. 2022 онд Дархан-Уул аймаг нь нийт 46.5 мянган тн ургац хураан авахаар зорин ажиллаж байна.

Томилолт нэвтрүүлэг №5 |Дархан-Уул аймаг| бүрэн эхээр нь үзэх

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Төвийн бүсийн таван аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцлаа.

– Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК

1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

– Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК

“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Мөн НҮБ-ын ХХААБ-аас Хүнсчин баатар эмэгтэй хэмээх шагналыг авсан Г.Лхагвасүрэнгийн үйлдвэр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Өнөөдрийн байдлаар тус компани 120 гаруй ажилтантай бөгөөд Талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкери, гоймон-хэрчсэн гурил, Цай, Жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15%, Гурилан бүтээгдэхүүний 18.4%, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%-ийг дангаараа хангаж байна.

– Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортлож байна.

– Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Ихэр гурван сувд” ХХК

Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. “Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

– КАНАД ТЕХНОЛОГИОР БЭЛТГЭСЭН МОНГОЛ ҮХРИЙН МАХ

“Занаду Разорбак” компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумд явуулж эхэлсэн. Тус фермийг Монгол Улсад 30 жил амьдарч байгаа Канад гэр бүл үүсгэн байгуулж, Монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байна.

– БУЛГАН АЙМГАА СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ, МАЛЧДЫГ ТОГТМОЛ ОРЛОГОЖУУЛЖ БАЙНА

“Хатан мээж хайрхан” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь 2020 онд үүсгэн байгуулагдаж, нийт 8 чиглэлийн малчдыг тогтмол орлогожуулан ажилладаг. Энэ жилээс аймгийнхаа сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн төдийгүй Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах нь тус компанийн зорилго юм.

– ХИМИЙН ОРЦГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛҮҮ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

“Булган аймгийн Булган сумд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх фүүдс” ХХК нь химийн орц найрлагагүй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төв болон зэргэлдээх сумдынхаа хэрэгцээг хангаж байна. Тус компанийн хувьд 12 хүний ажлын байр бий болгосон ч ажиллах хүчин дутмаг байдаг. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд үйлдвэрийн байраа томруулж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Ингэж чадвал өөрсдийн үйлдвэрлэдэг эрүүл гурилан бүтээгдэхүүнийг илүү олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой болох юм.

– ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН МОНГОЛ МАХЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭЖ БАЙНА

“Эрдэнэтмах Маркет” ХХК–ийн мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон. Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоо, HALAL стандарт нэвтрүүлж, 2020 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2 удаагийн магадлан аудитаар баталгаажсан үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

– ДУЛААНХААН ТОСГОНЫ ҮЛГЭР ЖИШЭЭ ИРГЭН

Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд өрхийн тариалан эрхэлдэг С.Наранцогтын гэрт зочилж, жимсний мод үржүүлгийн талбайтай нь танилцлаа. С.Наранцогтын хувьд 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа, үлгэр жишээ иргэн юм. Түүний жилийн орлого 60 орчим сая төгрөг бөгөөд орон нутгийнхаа жимс, жимсгэнэ, модны суулгацын хэрэгцээг хангахаас гадна өөрсдийнхөө тарьсан эрүүл аюулгүй, шинэхэн хүнсийг хэрэглэж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ажлын хэсгийн гишүүд томилолтын хүрээнд төвийн бүсийн аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд хоорондоо нягт уялдаа холбоотой тул эх орны хөрсийг эрүүл байлгахад онцгой ач холбогдолтой мод үржүүлэгчид, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Тужийн нарсан ой зэрэг газруудтай танилцаж, мод тарилаа. Үүнээс гадна УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хамтран хэрэгжүүлэх Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Ийнхүү “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр тус хөдөлгөөний хүрээнд УИХ-аас батлагдсан 36-р тогтоолыг аймгийн удирдлагуудад танилцуулж, 2022 оны 4 дүгээр сарын 22-нд Хүнсний тухай хуулинд өөрчлөлт орж Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамж,аюулгүй байдлыг хариуцна гэж заасан дагуу 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр орон нутгаа төдийгүй улсынхаа хэрэгцээг хангахад онцгой анхаарахыг нутгийн удирдлагуудад үүрэг болгосноороо онцлог. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ нутгийн удирдлагууд ч илэрхийлж байв. Ингэснээр 2023.01.01-ний өдрөөс эхлэн орон даяар хүнсний хувьсгалын эрч ширүүсэн, монгол хүн бүр эх орондоо хүнсний хувьсгал хийх их ажил өрнөх юм.

Төвийн бүсийн 5 аймгийн томилолт бүрэн эхээрээ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Төвийн бүсийн таван аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
Хэл солих
Мэдээлэл хайх