Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

9

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

24

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

“Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих” сургалт- хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд худалдан авалтын талаар танилцуулга мэдээлэл өгч, санал солилцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарт төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” зэрэг салбарын бодлого, орчин нөхцөлийн талаар танилцуулж, санал солилцох сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2023.03.30/ Монгол Улсын Их Сургуулийн Багш, оюутны хөгжлийн төвийн Хурлын танхимд эхэллээ.

Арга хэмжээнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
  • Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Референт А.Амаржаргал,
  • Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах шинжээч Л.Амгалан,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу болон ЕТГ, Сангийн яамны холбогдох албаны хүмүүс , мөн үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн 150 гаруй төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр сургалт-хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, иргэдэд орон даяар уриалан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байсан. Мөн өнгөрөгч 3 дугаар сард “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнг зохион байгуулсан билээ. Дээрх арга хэмжээнүүд нь үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд чухал алхам болсон. Цаашид төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн “Хүнсний хувьсгал” болон эрчимтэй өргөжиж буй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэр, цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авч, төр засагтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Иймээс Ерөнхийлөгчийн тамгын газар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний бодлого арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудаас үйлдвэрлэгчид рүү чиглэсэн сургалт олгох, уулзалт хэлэлцүүлэгийг үе шаттай зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Өнөөдрийн сургалт-хэлэлцүүлэгээр төрийн байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой дотоодын үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчид /захиалагч, нийлүүлэгч/ худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах ёстой асуудлын талаар мэдээлэл өгч, хоёр тал хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм” гэлээ.

Энэхүү арга хэмжээний зорилго нь УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”, ерөнхий гэрээ, цахим дэлгүүр танилцуулах, санал солилцох юм.

Үргэлжлүүлэн Сангийн яам, Төрийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбоотой асуудал, ерөнхий гэрээ, цахим дэлгүүртэй холбоотой нийтлэг асуултад хариулж, үйлдвэрлэгчдэд шаардлагатай мэдээллийг өгнө.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих” сургалт- хэлэлцүүлэг боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх