Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аяныг орон даяар зарлаж аяны хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн их тулгардаг санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Хүнсний хангамж, Аюулгүй Байдал ба жижиг дунд үйлдвэр эрхлэгчид” хэлэлцүүлэг /2023.04.27/зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Европийн сэргээн босголт хөгжлийн банкны төслийн менежер зөвлөх С.Байгалмаа “Европийн сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээ”-ний талаар танилцууллаа.
Powered By EmbedPress