“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум” 2023 Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын үндэсний стратегийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор боловсруулахаар зөвлөлдөх уулзалтаар үргэлжилж байна.
Уулзалтаар дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд экспортын шинэ гарц, боломж олохоос гадна бизнес эрхлэгчид худалдааг дэмжигч олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, экспортод тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцлоо. Тухайлбал,
- Ноос ноолуур
- Арьс шир
- Чацаргана, махны чиглэлүүдийн бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамдаж буй асуудлууд цаашид бүтээгдэхүүнээ хэрхэн тогтвортой экспортод гаргах талаар ЖДҮҮ, баялаг бүтээгчдийн төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгээр яригдсан Монголд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамдаж буй асуудлуудыг дурдвал:
- Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй учир жимс жимсгэнийн сортыг бүртгэлжүүлэх сортын гарал үүсэл жигд байдал жимс жимсгэнийн биохимийн найрлага зэрэгт сөргөөр нөлөөлж байна,
- Жимс жимсгэний хураалт, хадгалалтын хувьд хураалтын технологи одоо болтол Монгол улсад нэвтрээгүй,
- Хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн боловсон хүчний дутмаг
- Газар олголт тариалалтыг өсгөх боломж хомс. Монгол улсад нийт 330 сумд нийт 7000 га д чацаргана тариалж байна.
- ОУ-д бүтээгдэхүүнээ экспортлоход бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулахын тулд олон улсын лабораторид өндөр үнээр явуулж байна.
“Төрийн дэмжлэг боловсон хүчний асуудалд маш чухал”