Амьжиргааны өртгийн хямрал, дэлхийн цаг уурын өөрчлөлт нь аж үйлдвэрийн салбарт өөрчлөлтийг авчрах цаг нь ирээд байна. Брюссель хотын ландшафтын зүрхэнд оршдог FOODMET хотын хамгийн том шинэ ногоо, махны зах нь аж үйлдвэрийн зах зээлд Европын ногоон санхүүжилтээр эрчим хүчний хэмнэлт, тогтвортой практикийг эрхэмлэх зорилгоор инноваци шингэсэн томоохон төслийн амжилттай хэрэгжүүлээд байна.
FOODMET хүнсний зах барилгынхаа дээвэр дээр BIGH urban ferm төслийг хэрэгжүүлж нарны эрчим хүчийг ашиглан хүнсний ногоо тариалж, загас үржүүлж байгаа нь тээвэр логистик, хүнсний аюулгүй байдлын асуудлыг бүрэн шийдэж хэрэглэгчдэд цоо шинэхэн эрүүл хүнсээр үйлчилж байгаа нь Дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй томоохон жишээ болоод байгаа юм.
Эрчим хүчний хэмнэлт
BIGH Brussels aquaponic фермийн менежер Одри Баучер тайлбарлахдаа: “Манай фермээр өдөрт 100.000 гаруй хүн үйлчилдэг бид хэрэглэгчдэд эрүүл аюулгүй хүнсээр үйлчлэх нь бидний гол зорилт юм. Бид барилгын дээвэр дээрх нарны эрчим хүчийг ашиглан хүнсний ногоо тариалж, загас үржүүлдэг. Мөн бид олон хүйтэн хөргөлттэй, эдгээр хүйтэн хөргөлтүүд нь дулаан ялгаруулдаг бөгөөд бид хүлэмжээ халааж хөргөхөд энэ энергийг ашигладаг. Мөн эдгээр хүйтэн хөргөлтүүд загасныхаа усыг хөргөдөгөөөс гадна системдээ дахин эргэлдэж, зөвхөн нэг хэсгийг нь ургамлын хэрэгцээг хангахад ашигладаг” гэж хэлэв.
Европын ногоон санхүүжилт
ABATTOIR NV-SA компанийн олон нийттэй харилцах албаны төлөөлөгч Пол Тилемансын хэлэхдээ: “Энэ төсөл нь хотын тогтвортой аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө болж чадна гэж бүрэн итгэж байна. Энэ нь маш олон давуу талтай, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, байгалийн борооноос хуримтлагдсан усыг зөв зохистой ашиглах зэрэг тус фермийг илүү сонирхолтой болгох талаар өшөө олон туршилтыг хэрэгжүүлж байна. Хэрэв энэ загварыг бусад хотуудад хэрэгжүүлэхээр бол хөрөнгө оруулалт, төрийн татаасын ач холбогдол, улсын ногоон тогтвортой хөгжлийн бодлогыг бүрэн ойлгох хэрэгтэй” гэж хэлэв.
FOODMET-ийн нийт төсөв нь 18 сая еврогийн санхүүжилтээр босжээ.
Uuniig nutagshuulj