Одоогийн байдлаар Ховд аймгийн төвд нэг кг хонь, үхрийн махыг дунджаар 13 мянган төгрөгөөр зарж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 7.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн нэг кг ямааны махны үнэ дунджаар 12 мянган төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 7.7 хувиар буурсан үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.