Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

11

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

11

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

11

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

14

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

13

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

11

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ах

123

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

39

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

31

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ
ах

  “МБҮ Эмээлт, Налайх” төсөл ашиглалтад орсноор 1500 хүн ажилтай болно

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нар “МБҮ Трейд” ХХК-ийн хэрэгжүүлж буй мал мах худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж бэлтгэх үйлдвэрийн барилгын үйл явцтай танилцлаа.

Нийслэлийн баруун, зүүн талд баригдаж буй энэхүү төсөл ашиглалтад орсноор 1500 ажлын байр шинээр бий болж, хэрэглэгчид шинэ, эрүүл махыг өөрсдөө сонгож авах, малчид худалдаа, үйлчилгээг нэг дороос авах, нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй 1,6 сая хүний хүнсний хэрэгцээг шийдэх боломж бүрдэнэ.

2015 онд анх төслийн үйл ажиллагаа эхэлсэн ч цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд гацалтад орж, цаг алджээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ард түмнээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгыг дэмжиж, олон улсын стандартын шаардлага хангасан, нядлах, хадгалах, тээвэрлэх технологийг нэвтрүүлж ажиллаж байгаагаа “МБҮ Трейд” ХХК-ийн Захирал С.Бямбасүрэн хэлж байв.

Өдөрт 7500 бог, 1800 бод нядлах 8 хос бүрэн автомат нядалгааны шугам, 11,0 мянган тонн сэврээх гүн хөлдөөх, хадгалах, хөргүүр, малыг сорил, шинжилгээнд оруулах иж бүрэн 7 лаборатори, 2 талд нийт 935 машины авто зогсоол, 16,000-19,000 толгой мал хаших малын саравч, хашаа зэргийг цогцоор барьж гүйцэтгэхээр уг төслийг хэрэгжүүлж, Нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэгдсэн, стандартын шаардлагад бүрэн нийцсэн махаар хангах, шинээр 1000 орчим хүнийг ажлын байраар хангах зорилготой.

Үйлдвэрийн хүчин чадлыг ажлын 8 цагаар тооцоход 1 жилд нядалгааны жингээр 172,500 тонн мах бэлтгэх боломжтой бөгөөд нэмэлтээр 100 машин бүхий хүргэлтийн авто бааз, цэвэрлэх байгууламж, шилмэл омог, үйлдрийн мал, эцэг мал худалдаалах малын бирж буюу олон улсын жишигт нийцсэн малын дуудлага худалдаа явуулах газрыг төлөвлөөд байна.

         Тус төсөл нь хотын баруун, зүүн 2 байршил дээр тус бүр Монголчуудын уламжлалт ахуй, заншилтай холбоотой өөрийн биеэр малыг сонгон худалдан авч хүнсэнд хэрэглэх хэрэгцээнд тулгуурласан “Амьд мал худалдаалах малын зах”, “Мал нядлах, мах бэлтгэх үйлдвэр”  гэсэн үндсэн 2 хэсэг, нийт 4 үйлдвэрийн цогцолбор байдлаар шийдсэн.

Сонгинохайрхан дүүрэг 32-р хороонд байрлах төслийн хувьд:

Шилмэл малын бирж буюу дуудлага худалдаа явуулах газар, 650 машины авто зогсоол, цэвэрлэх байгууламж, 12000-13000 толгой мал хаших саравч, мах бэлтгэлийн хүчин чадлын хувьд малын захын цехэд өдөртөө 100-200 бод, 1000 бог бэлтгэх, үйлдвэртээ өдөрт 800 бод, 3500 бог бэлтгэх, нийт 1000 бод, 4500 бог бэлтгэх бүрэн автомат нядалгааны 4 хос шугам, малыг урьдчилсан үзлэг тест хийх, нарийн шинжилгээ авах лабораторийн байр тус тус төлөвлөгдсөн.

Баянзүрх дүүрэг 11-р хороонд байрлах төслийн хувьд:

285 машины авто зогсоол, 4500-5000 орчим толгой мал хаших саравч, мах бэлтгэлийн хүчин чадлын хувьд малын захын цехэд өдөртөө 100-200 бод, 1000 бог бэлтгэх, үйлдвэртээ өдөрт 300 бод, 2500 бог бэлтгэх, нийт 500 бод, 2000 бог бэлтгэх бүрэн автомат нядалгааны 4 хос шугам, малыг урьдчилсан үзлэг тест хийх, нарийн шинжилгээ авах лабораторийн байр тус тус төлөвлөгдсөн.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
  “МБҮ Эмээлт, Налайх” төсөл ашиглалтад орсноор 1500 хүн ажилтай болно
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх