Энэтхэг улсад цаг агаарын үзэгдлээс шалтгаалан хүнсний хомсдол үүсч, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна. Тухайлбал, тус улсад үйл ажиллагаа явуулдаг “McDonald’s” сүлжээ түргэн хоолны газраас бургерыг улаан лоольгүй гаргаж эхэлжээ. Энэтхэгийн хоол, хүнсний салбарын инфляци энэ сард 288 хувьд хүрч, зарим газарт улаан лоолийн бөөний үнэ кг нь 140 рупи буюу 1.7 ам.доллар болсон бол жижиглэн худалдаа илүү үнэтэй байна.
Энэтхэг даяар “McDonald’s” сүлжээний 150 хоолны газар ажиллуулдаг “Connaught Plaza” ресторан гаргасан мэдэгдэлдээ, улаан лоольгүй бүтээгдэхүүн хойд болон зүүн бүсийн нутгуудад гарч байгаа бөгөөд улирлын шалтгаантай түр зуурын арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Мумбай хотноо ногооны худалдаа эрхлэгч Вижай Шарма хэлэхдээ, хэрэглэгчдийн худалдан авалт буурснаар өдөрт 40 кг ч хүрэхгүй ногоо зарж байна гэв.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS