“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав.
Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг авахуулав.
“Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” сэдвийн дор болох энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын нийт 4,000 гаруй төлөөлөгч оролцох юм.