Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар (2023.11.27) Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуй “Баялаг тахиа” ХХК-д ажиллалаа.
Импортын татварыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан тус компанийн зүгээс “Дотоодод дөнгөж хөгжиж эхэлж байгаа компаниудыг дэлхийд 50-60 жилийн түүхтэй комданиудтай ижил түвшинд байхыг шаардаж байгаа нь дөнгөж хөлд орсон хүүхдийг Уссэйн Болттой уралдуулж байгаатай адил. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ импортын бодлогоор хамгаалж өгөхийг хүсч байна” гэв
НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгон нэмэгдүүлэхээс гадна НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах саналыг нийтийн өргөдөл гомдлын системээр дамжуулан тус бүр 100 гаруй мянган иргэн дэмжсэн.
Үүний дагуу УИХ-аас НӨАТ-ыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ—ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж буй юм.